Энхийг дэмжих сургуулилт энэ сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2019.06.22-нд нийтлэгдсэн

Энхийг дэмжих сургуулилт энэ сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ

Энхийг дэмжих сургуулилт энэ сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ

Тавантолгой дахь Зэвсэгт Хүчний сургалтын нэгдсэн төвд “Хааны Эрэлд 2019” сургуулилт энэ сарын 14-ний өдөр эхэлсэн билээ. Тус олон улсын сургуулилтыг АНУ-ын Энэтхэг-Номхон далайн Командлалын хамтарсан дэмжлэгтэйгээр Монгол Улсын Зэвсэгт Хүчин жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Бүс нутгийн аюулгүй байдал, энх тайвныг сурталчлах уг хамтарсан сургуулилт нь энэ онд 17 дахь жилдээ явагдаж байна.

Монгол Улсын хувьд 2002 оноос эхлэн Зэвсэгт хүчнээ энхийг сахиулах ажиллагаанд оролцуулж, өнөөдрийг хүртэл нийтдээ 17 мянга гаруй цэргийн алба хаагч олон улсад үүрэг гүйцэтгэжээ. Энэ удаагийн Хааны эрэлд сургуулилтад АНУ-аас ойролцоогоор 220, Монгол Улсын Зэвсэгт Хүчнээс 900 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна.

“Хааны Эрэлд 2019” сургуулилт нь Бүгд найрамдах Бенин, Бүгд найрамдах Замби, Молдав, Руанда, Того, Израйл улс болон Йорданы Хашимитын хаант улс зэрэг долоон улс анх удаа оролцож байгаагаараа ихээхэн онцлог болж буй аж. Тус сургуулилтын үндсэн зорилго энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн багийн ажиллагааны өмнөх бэлтгэлийг зохион байгуулах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны газар оронд шаардагдаж буй тусгай чадавхыг дээшлүүлэхийн тулд шаардлагатай сургалтыг зохион байгуулах, олон үндэстний гар нийлэмжтэй ажиллагааг улам сайжруулахад оршиж байгаа юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж