Хууль бус олборлолтод ашигласан машин техникийг улсын орлого болгоно

Хуучирсан мэдээ: 2019.06.22-нд нийтлэгдсэн

Хууль бус олборлолтод ашигласан машин техникийг улсын орлого болгоно

Хууль бус олборлолтод ашигласан машин техникийг улсын орлого болгоно
шарын гол ХХК осол

Монгол Улсад сүүлийн гурван жилд 947 үйлдвэрлэлийн осол болж, 88 хүн нас баржээ. Үүнээс уул уурхайн салбарт 22, барилгын салбарт 17, боловсруулах үйлдвэрлэлд есөн хүн нас барсан байна. 2019 он гарснаас хойш олны анхаарлыг татсан үйлдвэрлэлийн осол гэмтэл шил дараалан болж, эрдэнэт хүний амь эрсэдсээр байна.

Хяналт шалгалт хийсний үндсэн дээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, цуцлах талаар Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гаргасан санал, дүгнэлтийг хууль тогтоомжийн дагуу шуурхай шийдвэрлэхээр болжээ.

Өнгөрсөн онд 122 тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар яам, агентлаг, Засаг дарга нарт улсын байцаагчийн дүгнэлт хүргүүлсэн байна. Эдгээрээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 95 зөвшөөрлийг цуцалсан байна. Мөн хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан машин механизм, техник, тоног төхөөрөмжийг улсын орлого болгох зохицуулалтыг Зөрчлийн тухай хуульд тусгах төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон байна. 

Хамгийн сүүлд гэхэд тавдугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нарангийн гол гэх газар үйл ажиллагаа явуулдаг “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол” ХХК-д  осол гарч уурхайн ажилтан 29 настай эрэгтэй Б “Хово 371” загварын  ачааны автомашинтайгаа уурхайн ухаш буюу нуур руу унаж осолдсон. Уг нь тус газарт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ажлын хэсэг гуравдугаар сард шалгалт хийн осол гарсан газарт  нурах эрсдэл үүссэн  гэдгийг мэдэгдээд улсын байцаагчийн дүгнэлтээр үйл ажиллагааг нь түр зогсоох шийдвэр гаргасан байдаг. Гэтэл “Пентатерра” ХХК нь хууль зөрчин нууцаар  үйл ажиллагаа явуулснаас үүдэн нэг хүний амь эрсэдсэн.

Мөн Нийслэлийн Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг уурхайд өнгөрсөн дөрөвдүгээр сарын  20ны өдөр  осол гарч, гурван хүн нас барж, нэг хүн  гэмтсэн. Уг осол болсон уурхай нь БНХАУ-ын иргэний нэр дээр үйл ажиллагаа явуулдаг "Эрдэнийн хөгжил" гэх нэртэй  уурхай бөгөөд үйл ажиллагааг нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас  өнгөрөгч арванхоёрдугаар сард зогсоосон байжээ. Гэвч осол гарахаас 14 хоногийн өмнөөс уурхайг нууцаар  ажиллуулснаас үүдэн гурван иргэн амиа алдсан юм. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж