Хөшигийн хөндийн нисэх буудал ашиглалтад ороход бэлэн болжээ

Хуучирсан мэдээ: 2019.06.22-нд нийтлэгдсэн

Хөшигийн хөндийн нисэх буудал ашиглалтад ороход бэлэн болжээ

Хөшигийн хөндийн нисэх буудал ашиглалтад ороход бэлэн болжээ

Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын барилга байгууламжийн ажил 2008 онд эхэлсэн. Шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтыг Монгол Улс Япон улсаас 40 жилийн хугацаатай, жилийн 0.1 хувийн хүүтэй нэн хөнгөлөлттэй зээлээр хийж буй.

Төслийн нийт өртөг нь 560 сая ам.доллар юм. Нисэх онгоцны буудлын захиргааны барилга баригдаад дуусч байгаа бөгөөд нисэх онгоцны буудал бүхэлдээ ашиглалтад ороход бэлэн болжээ.

Шинэ нисэх онгоцны буудал нь олон улсын нислэгийн тав, орон нутгийн нислэгийн нэг хоолойтой. 21 агаарын хөлгийн зогсоолтой. Айрпорт зурвас 3.6 км урт, 45 метрийн өргөнтэй. Олон улсын шаардлага, стандартыг бүрэн хангасан. Нэг бүр нь 2000 шоо метр шатахуун хадгалах дөрвөн танктай. Агаарын гурван хөлгийг шатахуунаар зэрэг цэнэглэх боломжтой аж.  

Мөн шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн босох “Аэросити” дагуул хотын хувьд долоон сургууль, 12 цэцэрлэг, нэг эмнэлэг, өрхийн эмнэлэг зэрэг бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөжээ. 

2022 онд 600 өрх, 2023 онд 800 өрхийн орон сууц барихаар төлөвлөгөөнд тусгажээ. Энэ ажил Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрээс 25 мянган га газрыг Улаанбаатар хотын мэдэлд шилжүүлсний дараа ажил эхлэх юм байна. Төсөл хэрэгжсэнээр нийт 39 мянга гаруй ажлын байр бий болно гэж тооцжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж