"Яараад яахав дээ" аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбарууд байрлуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.06.22-нд нийтлэгдсэн

"Яараад яахав дээ" аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбарууд байрлуулжээ

"Яараад яахав дээ" аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбарууд байрлуулжээ

Тээврийн цагдаагийн албанаас энэ сарын 15-ны өдрөөс “Яараад яахав дээ” урьдчилан сэргийлэх хэсэгчилсэн арга хэмжээг улсын хэмжээнд эхлүүлсэн билээ. Иргэд орон нутгийн замд зам тээврийн осолд өртөн амь нас нь хохирч байгаатай холбогдуулан Улаанбаатар хотоос аймгууд руу явдаг төвлөрсөн замд ухуулга, нөлөөлөл, урьдчилан сэргийлэх самбарыг доорх чиглэлд байгуулсан. Үүнд:

  • Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн чиглэлийн 67 км-т буюу Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг;
  • Улаанбаатар хотоос Говь-Сүмбэр аймгийн чиглэлийн 48 км-т буюу Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг;
  • Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн чиглэлийн 61 км-т буюу Төв аймгийн Баянчандмань сумын нутаг.

Зуны урин дулаан цаг, хүүхдийн амралт эхэлсэнтэй холбогдуулан иргэдийн Улаанбаатар хотоос хөдөө, орон нутаг, байгалийн үзэсгэлэнт газруудад амрах, зугаалах хөдөлгөөн ихсэж байгаатай холбогдуулан иргэд та бүхнийг хурдаа тохируулж явах, хамгаалах бүс хэрэглэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх зэргээр зам тээврийн осол, хэргээс өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас уриалж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж