Хятадад 16 жилийн өмнө сураггүй болсон багшийн цогцсыг ажиллаж байсан сургуулийнх нь биеийн тамирын талбайгаас олжээ. Хохирогч Ден Шипин нь сургуульд шинээр баригдсан спортын барилга нь чанарын шаардлага хангахгүй хэмээн хүлээн авахаас татгалзаж байсан аж. Тэрбээр орон нутгийн захиргаанд гомдол гаргасныхаа дараа сураггүй болжээ. Харин 16 жилийн дараа Шинхуан дунд сургуулийн гүйлтийн талбайгаас Ден Шипинийг цогцсыг олжээ.
Тус гүйлтийн талбайг тус сургуулийн захирлын хамаатан барьсан гэдгийг орон нутгийн эх сурвалж мэдээлсэн байна.
Ден Шипинийг 2003 оны нэгдүгээр сард хөнөөж, сургуулийн хашаанд булсан гэдгээ барилгын компанийн ажилтан эрэгтэй хүлээсэн байна. Мөн тэрбээр барилгын материалаас хумсалж, мөнгөнөөс нь завшсан гэдгээ хүлээжээ. Түүнтэй хамт барилгын компанийн өөр зургаан хүнийг баривчилжээ.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ