Химийн бодис зэргийг нууцаар хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.06.22-нд нийтлэгдсэн

 Химийн бодис зэргийг нууцаар хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ

 Химийн бодис зэргийг нууцаар хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ

Замын-Үүд дэх Гаалийн газрын хяналтын бүсээр хууль бусаар бараа, бүтээгдэхүүн нэвтрүүлэх гэж байсан хэд хэдэн тохиолдлыг  илрүүлжээ. Тодруулбал, энэ сарын 18-ны өдөр Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн хяналтын Монгол Улсын иргэн Э БНХАУ-ын Эрээн хотоос Монгол Улс руу зорчихдоо 7112 УБО улсын дугаартай Истана маркын автомашиндаа нэг хайрцаг буюу 49,107 ширхэг дарсны онцгой албан татварын тэмдэг/акц/ нууж хил нэвтрүүлэх гэж байсныг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байна.

Мөн энэ өдөр Монгол Улсын иргэн БНХАУ-ын Эрээн хотоос Монгол Улс руу зорчихдоо 0491 ДГА улсын дугаартай Истана маркийн автомашинд 20 кг савалгаатай, 20 шуудай химийн бодис хийж, хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байгаа аж.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж