Трамп “Time” сэтгүүлийн сэтгүүлчийг сүрдүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.06.22-нд нийтлэгдсэн

Трамп “Time” сэтгүүлийн сэтгүүлчийг сүрдүүлжээ

Трамп “Time” сэтгүүлийн сэтгүүлчийг сүрдүүлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп алдартай “Time” сэтгүүлийн сэтгүүлчийг шоронд хийнэ хэмээн сүрдүүлжээ. Тэрбээр Флорида муж улс руу хөдлөхөөс хоёр өдрийн өмнө Даваа гаригт Time” сэтгүүлд ярилцлага өгсөн аж. Ярилцлагын үеэр Дональд Трамп сэтгүүлчид Ким Жон Унаас ирсэн захидлыг үзүүлсэн байна. Тэрбээр энэ захидлыг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өөрийн гараар бичсэн гэдгийг онцлон ярьжээ.

Гэхдээ захидлын зургийг авч болохгүй гэдгийг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс сэтгүүлчдэд анхааруулсан аж. Түүнчлэн Трамп захидлын зургийг ашиглан нийтлэл бичвэл та нарыг шоронд хийнэ шүү гэж сүрдүүлсэн байна. Дональд  Трамп ирэх 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаа Флорида муж улсаас албан ёсоор эхлүүлэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж