Амралтын хөтөч: Нутаг минь, хүлэг минь

Хуучирсан мэдээ: 2019.06.22-нд нийтлэгдсэн

Амралтын хөтөч: Нутаг минь, хүлэг минь

Амралтын хөтөч: Нутаг минь, хүлэг минь

“Ньюс” агентлаг бямба гаригт болох үзвэрийн хуваарийн товч мэдээллийг хүргэж байна.

“МАЗАЛА” ҮНДЭСНИЙ ЛИГ БОЛНО

Монголын хамгийн шилдэг 10 клубын, шилмэл тоглогчид зургаан сарын турш хөлбөмбөгийн хорхойтон таныг огтхон ч уйдаахгүй нь ээ. Дотоодын спортын түүхэн дэх хамгийн өндөр шагналын сантай "Мазала" үндэсний дээд лигт нийт 18 тойрог 110 тоглолт зохион байгуулагдах ажээ.

Хэзээ: 12:00, 15:00, 18:00

Хаана: Монголын хөлбөмбөгийн холбоо

Тасалбарын үнэ: 2000 төгрөг

“УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ” ДУУРИЙН ЦОМНОЛЫГ СОНИРХООРОЙ

Хайр сэтгэл, хүмүүсийн зан чанар, тухайн үеийн нийгмийн тусгал болсон тус дуурь тайзнаа амилаад 82 жил болж байгаа аж. Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн цомнолыг Д.Нацагдорж бичсэн ба ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган ажиллаж буй юм. Тус дуурийг манай уран бүтээлчид тайзнаа 1934 онд анх дуулалт жүжгийн хэлбэрээр Д.Намдаг найруулан тавьж байсан түүхтэй билээ.

Гурван бүлэг, таван үзэгдэл бүхий энэхүү дуурь нь Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын хооронд өрнөдөг ба бүх үйл явдлыг хөдөө талын гурван бяцхан толгойн дунд эргэлдүүлэн тольдох боломжтой.

Харц ард, ноёд, түшмэд, эхнэр, хатад, ноёны зарц, дагуулуудад найрал дуучид, балетын жүжигчид оролцон тоглож симфони найрал хөгжим хөгжимдөх аж.

Хэзээ: 17:00

Хаана: Улсын дуурь бүжгийн эрдмийн театр

Тасалбарын үнэ: 10 мянга, 15 мянга, 20 мянга

НУТАГ МИНЬ, ХҮЛЭГ МИНЬ 

Өнөөдөр “Нутаг минь, хүлэг минь” концерт болно. Тус концертод “Морин хуурын чуулга” бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцон тоглох юм.

Хэзээ: 18:00

Хаана: ASEM гэр

Тасалбарын үнэ: 40 мянга

“ХАЙРЫН ВИЗ” УЯНГЫН ДРАМЫН ЖҮЖИГТ СААТААРАЙ

“Хайрын виз” уянгын драмын жүжиг өнөөдөр тоглогдоно. Орчин үеийн нийгмийн тухай хөндөж бичсэн энэхүү жүжиг нь хайр сэтгэлийн ариун явдалд нийгэм, хүмүүсийн нөлөө хэрхэн гүн тусч, хүмүүс хэрхэн бие биеэсээ төөрч, жинхэнэ хайр сэтгэлээсээ холдож болохыг өгүүлжээ.

Жүжгийн гол дүрүүд хайр сэтгэлээ хүлээн зөвшөөрөлгүй зөвхөн аж амьдралын түмэн бэрхшээлээр шалтаг хийн холдон оддогийг шүүмжилж, орчин үед ч гэсэн хүний чин сэтгэл, хайр дурлал хэзээ ч үл гарах виз төдий зүйл биш юм гэсэн санааг өгүүлсэн байна.

Хэзээ: 21:00

Хаана: Улсын драмын эрдмийн театр

Тасалбарын үнэ: 10 мянга, 15 мянга, 20 мянга

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж