Цэнхэр гаригийн ногоон талбайн эргэн тойронд

Хуучирсан мэдээ: 2019.06.22-нд нийтлэгдсэн

Цэнхэр гаригийн ногоон талбайн эргэн тойронд

Цэнхэр гаригийн ногоон талбайн эргэн тойронд

Европын аваргуудын лигийн долоо, Италийн Сери-А лигийн 18 удаагийн аварга, “АС Милан” клуб М.Жиампаолотой хоёр жилийн гэрээ байгууллаа. Швейцарь эр М.Жиампаоло 2000 оноос дасгалжуулагчийн карьераа эхлүүлсэн бөгөөд хамгийн сүүлд Италийн Сери-А лигийн “Сампдориа” клубыг гурван жил удирдаад, “АС Милан”-д ирж байна.

Италийн алдарт “АС Милан” клуб өнгөрсөн улиралд лигтээ тавдугаар байранд орсноор ирэх улиралд аваргуудын лигт орох боломжгүй болсон. Иймд багийн удирдлага дасгалжуулагч Ж.Гаттузог ажлаас нь чөлөөлж, дараагийн хүнээ томилж буй юм.

Германы “Бавари Мюнхен” клубын хамгаалагч М.Хуммельс эргээд “Боруссиа Дортмунд” клубтэйгээ нэгдлээ. 30 настай Герман хамгаалагч М.Хуммельс 2016 онд “Боруссиа Дортмунд” клубээс ирж байсан ч гурван жилийн дараа эргээд клуб рүүгээ явж байна.

Английн Челси клубын дасгалжуулагч М.Сарри нутаг буцаж, “Ювентус” клубын жолоог атгахаар болсон. Түүний ажлыг экс “Челси” клубын тоглогч, клубын бүх цаг үеийн мэргэн бууч Ф.Лампард авахад ойрхон байна. Ф.Лампард тамирчны карьераа өндөрлүүлээд, Английн II дивизионы “Дерби Коунти” багийг удирдаж байгаа билээ.

Дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгчин Л.Мессигийн шигшээ багийн “бүтэлгүйтэл” үргэлжилж байна. 2018 оны дэлхийн аваргын дараа шигшээ багаасаа зодог тайлсан Л.Месси эргэн ирээд байгаа билээ. Гэхдээ түүний эргэн ирэлт тийм ч таатай бус байна. Учир нь “Копа Америка” тэмцээний В хэсэгт багтан, эхний тоглолтдоо Колумбын шигшээ багт 2-0 харьцаатай хожигдсон бол Парагвайн шигшээ багтай тоглон, 1-1 харьцаатай тэнцлээ. Аргентины шигшээ баг хэсгээс гарахын тулд Катарыг заавал хожиж, “Колумби Парагвай”-г хожсон тохиолдолд хэсгээс гарах боломжтой болно.

Бразилын шигшээ багийн тоглогч Неймар энэ зун багаа орхих нь тодорхой болж байна. Түүний байдалд ПСЖ багийн эзэд залхсан бололтой, зарахад бэлэн гэдгээ мэдэгдсэн. Түүнийг эргээд “Барселона” клубтээ очиж магадгүй гэж байгаа ч “Реал Мадрид” клуб сонирхож байгаа бололтой.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж