АНУ Хятадын таван компанид хориг тавилаа | News.MN

АНУ Хятадын таван компанид хориг тавилаа

АНУ Хятадын таван компанид хориг тавилаа

АНУ Хятадын таван компанид хориг тавилаа

Вашингтон тавдугаар сарын дундуур АНУ-ын компаниудыг Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр “Huawei” компанитай бизнесийн хамтын ажиллагаа өрнүүлэхийг хориглох шийдвэрийг гаргасан билээ.

Тус улс Хятадын эсрэг дахин хориг арга хэмжээ авч, “Huawei” компанийн араас Хятадын таван компанийг хар жагсаалтад оруулсан байна. Дээрх компаниудад Америкийн бүтээгдэхүүн үйлчилгээ авахыг хоригложээ. АНУ-ын Худалдааны яамны хар жагсаалтад “Chengdu Haiguang Integrated Circuit”, “Chengdu Haiguang Microelectronics Technology”, “Higon”, “Sugon”  компани болон Жяннаний компьютер технологийн их сургууль орсон байна.

Тус яамны мэдэгдэлд “Эдгээр компани нь АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын ашиг сонирхолд харшилсан үйл ажиллагаанд татагдан оролцсон байх болон оролцох хамгийн өндөр магадлалтай юм” хэмээн дурджээ.

Америкийн Засаг захиргаа мөн БНАСАУ-ын эсрэг дангаар авсан хориг арга хэмжээгээ нэг жилээр сунгах шийдвэр гаргасан талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна. Тус албаны мэдэгдэлд дурдсанаар, 2008, 2010, 2011, 2015, 2016, 2017 онуудад гарын үсэг зурж байсан АНУ-ын Ерөнхийлөгчийн хэд хэдэн зарлиг дээр үндэслэн авсан хориг арга хэмжээнүүдийг хүчин төгөлдөр хэвээр үлдээсэн аж. Тухайн үед АНУ-ын эрх баригчдын авч байсан арга хэмжээнүүд нь БНАСАУ-ын үй олноор нь хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэхэд чиглэгдсэн талаар "ТАСС" агентлаг мэдээлжээ.

АНУ-ын засаг захиргаа өнгөрсөн тавдугаар сард аюулгүй байдалд аюул занал учруулж болзошгүй хэмээн үзэж “Huawei” компанийг худалдааны хар жагсаалтад оруулсан  билээ. Түүний дараа тус компанийн хуулийн хэлтсийн дарга Сун Люпин “Huawei” компанийг хар жагсаалтад оруулсан нь олон тэрбум хэрэглэгчдэд хохирол учруулна" гэж мэдэгдсэн юм.

Мөн тэрбээр “Худалдааны хориг арга хэмжээ нь Америкийн 1200 гаруй компанид шууд хохирол учруулж, олон арван мянган хүний ажлын байранд нөлөөлнө. Өөрөөр хэлбэл манай компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг ашигладаг дэлхийн 170 гаруй орны гурван тэрбум гаруй хэрэглэгч хохирно” хэмээн мэдээлж байв.

“Huawei” компани бүтээгдэхүүнүүд нь аюулгүй байдлыг эрсдэлд оруулдаг гэх мэдээллийг үгүйсгэж, Хятадын Засгийн газраас хараат бус гэдгээ удаа дараа илэрхийлсээр ирсэн билээ.

Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: ВВС, Bloomberg

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-06-22 122.201.22.172

Amerkiig demjij bna. Ta nar bol tehnik tehnoligiin anhdagch nar shu, tuuniige hazaarlahgui bol ovilgogui hyataduud uursdu hiisen yum shig l ta nariin esreg ashiglahiig zavdana shu.

Avatar

> 2019-06-22 49.0.212.220

Зөв, 500 компанид хориг тавь

Avatar

зочин 2019-06-22 49.0.212.126

малнаас дор амьтан чи хоёр гүрэнг дүгнэх хол байна даа, өөрийнхөө эдийн засаг амьдрал аа хар даа

Avatar

Зочин 2019-06-22 66.181.181.58

endees gol khaprakh zuil ediin zasgiin khamaaraltai baidal tom dainy talbar bolj baigaag kharj bolno. bid ediin zasgiin khuvid khyatadaas khamaaraltai bol bodood uzeerei … khyatad sularval bidnii ediin zasgiin dungu ch sulrana …

Avatar

Зочин 2019-06-22 66.181.171.34

Энэ Америк чинь ер нь дуусах тийшээ болоод байгаа юм биш үү.

Avatar

Bold o 2019-06-22 223.33.164.82

Doorhi e****z iljig Mongoloos zailsan bai daa ter bayan hu.jaa ruugaa

Avatar

ҮХЭР ХАЛХ 2019-06-22 66.181.185.41

мөнгөө булаалдах баян улсуудын маргаан монголд ямар хамаа байна

Avatar

Zochin 2019-06-22 66.181.184.106

Hulgaich setgehuitei huuramch Hyatad uls ali bolgon busad ulsiin Noy khow-g hulgailah be, nooluuran buteegdehuuniig hurtel duuraij hiigeed manai ulsad mun ikh hohirol uchruuldag, tuuniig ny Mongold yalgaad salgachih bish dee

Avatar

Зочин 2019-06-22 66.181.171.34

Know how гэж зөв биччихээд их гүрнийг шүүмжлээч Дунд сурлагатан гуай.

Avatar

Зочин 2019-06-22 150.129.141.254

Хөөрхийс юу ч мэдэхгүй байж бас Хятадаа үзэн ядчихнаа чааваас.

Avatar

21 2019-06-22 202.55.191.130

Goe goe Ene asuudal hurtsdakh tusam mongol shig jijig ulsad ashigtai

Avatar

САЙН БОД 2019-06-22 202.21.124.133

АРАЙ Ч ДЭЭ. ЯАЖ МОНГОЛД АШИГТАЙ БАЙХ ЮМ. ЭНГИЙН ЖИШЭЭ ХЭЛЭХЭД ЗЭС, НҮҮРСНИЙ ҮНЭ БУУРНА. УЛСЫН ОРЛОГО БАГАСНА. ЗАЗА МОНГОЛ ЯЛНА ЧУУД ЯАЖ Ч ОЙЛГОХОВ ДЭЭ. НЭГ ДЭЭР НЭМЭХ НЬ НЭГЭЭС ЦААШГҮЙ, МЭДЛЭГГҮЙ ХҮМҮҮС.

Avatar

Зочин 2019-06-22 150.129.141.254

Ашиг машиг байхгүйээ бэртэгчин хөөрхийлөлтэй сэтгэгч ээ ? Тархи толгойндоо тунгаан боддог бол иймэрхүү хөөрхий юм бичихгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж