Төл бойжилт  95.9 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2019.06.22-нд нийтлэгдсэн

Төл бойжилт  95.9 хувьтай байна

Төл бойжилт  95.9 хувьтай байна

Энэ сарын 21-ний байдлаар 29.7 сая эх малын  76.3 хувь буюу 22.0 сая 822.6 мянган хээлтэгч төллөж, 22.0 сая 116.0 мянган төл бойжиж байна. Төл бойжилт 95.9 хувьтай байгаа бөгөөд том малын зүй бусын хорогдол 639.6 мянга болж, оны эхний нийт малын 0.96 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой нь Увс, Ховд аймгууд оны эхний нийт малын  гурваас илүү хувийг эзэлж байна.

Өнгөрсөн долоо хоногт ихэнх нутгаар 0.0-82.0 мм бороо орсноор ургамлын ургалтын байдал зургаадугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 40 хувьд сайн, 50 гаруй хувьд дунд, арав хүрэхгүй хувьд муу байсан. Харин дээрх хур тунадасны нөлөөгөөр нийт нутгаар зуншлага сайжирчээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж