Өнөөдөр “Монголын тамирчдын баяр”-ын өдөр | News.MN

Өнөөдөр “Монголын тамирчдын баяр”-ын өдөр

Хуучирсан мэдээ: 2019.06.22-нд нийтлэгдсэн

Өнөөдөр “Монголын тамирчдын баяр”-ын өдөр

Өнөөдөр “Монголын тамирчдын баяр”-ын өдөр

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам, Биеийн тамир спортын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Тамирчдын өдөр”-ийг өнөөдөр /2019.06.22/ орон даяар зохион байгуулж байна. Тодруулбал, “Олон улсын олимпийн өдөр”, “Токио олимп сан”-гийн нээлттэй хамтатган тэмдэглэх Тамирчдын өдрийн хүрээнд олон нийтэд биеийн тамир, спортыг сурталчлан таниулах, бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа бол орон нутагт мөн нэгэн зэрэг тэмдэглэх юм.

Тухайлбал, энэ өдөр МҮОХ-ны музей, нийслэлийн дүүргүүдийн Биеийн тамир, спортын хорооны заал, танхимаар иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлэхээс гадна спортын алдартнуудтай уулзах, спортын олон төрлийн ач холбогдол, давуу талын талаар мэдээлэл мэдлэг олж аван, өөрт тохирох спортын төрлийг сонгох боломжтой.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж