Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Барилга, хот байгуулалтын яамнаас “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулж, Засгийн газрын 2019 оны тавдугаар сарын 22-ны хуралдаанаар хэлэлцүүлж батлуулжээ. Тодруулбал,
- 10 мянга нь амины орон сууц,
- 57 мянга иргэн ААН-ийн газар дээр
- 3000 нь дахин баригдах
- 18488 түрээсийн орон сууц барина гэсэн төлөвлөгөө гаргасан.
Бага, дунд орлоготой иргэддээ зориулсан энэ хөтөлбөрийг Улаанбаатар хот болон 21 аймагт хэрэгжүүлнэ. 150 мянган айлын орон сууцны инженерийн шугам сүлжээг БНХАУ-ын хоёр сая юанийн буцалтгүй тусламжаар байгуулахаар болжээ. Уг хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлж, төв суурин газарт амьдардаг өрхүүдийн дийлэнх олонхи нь өөрсдийн худалдан авах чадварт нийцсэнээс гадна эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан орчныг бүрдүүлэх аж.