“Хүй долоон худаг”-т худалдаа эрхлэх ААН-үүдийн анхааралд

Хуучирсан мэдээ: 2019.06.22-нд нийтлэгдсэн

“Хүй долоон худаг”-т худалдаа эрхлэх ААН-үүдийн анхааралд

“Хүй долоон худаг”-т худалдаа эрхлэх ААН-үүдийн анхааралд

Улсын их баяр наадмын үеэр "Хүй долоо худаг"-ийн Соёл, урлагийн талбайд худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах хүсэлтэй аж ахуйн нэгж, иргэдийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ. Соёл, урлагийн талбайд гар урлал, бэлэг дурсгал, соёлын барааны худалдаа, хөдөлгөөнт тоглоом, кофе шопын үйлчилгээний зөвшөөрөл хүссэн хүсэлт, холбогдох материалыг ирэх сарын 3-ныг хүртэл “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын байранд хүлээн авах юм.

Худалдаа, үйлчилгээ явуулах хүсэлтэй аж ахуйн нэгж, иргэн 8820-5242, 9110-6888 тоот дугаараас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.Шалгарсан аж ахуйн нэгж, иргэдийг ирэх сарын 5-нд олон нийтэд зарлах аж. Худалдаа, үйлчилгээ явуулах хүсэлтэй аж ахуйн нэгж, иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

Үүнд:

  1. Аж ахуйн нэгж бол албан хүсэлт, иргэн бол өргөдөл
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /иргэний үнэмлэхний хуулбар/
  3. Худалдаалах бараа бүтээгдэхүүн, хөдөлгөөнт тоглоомын танилцуулгыг А4-ийн хэмжээтэй бэлтгэн авчрах. Жич: Ашиглах талбайн хэмжээг тодорхой заасан байна.
  4. Хөдөлгөөнт тоглоомын аюулгүй ажиллагааны талаар холбогдох байгууллагаас гаргуулсан дүгнэлт.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж