Зөрчилтэй 163 нэрийн эм бэлдмэлийг хураан авчээ

Хуучирсан мэдээ: 2019.06.22-нд нийтлэгдсэн

Зөрчилтэй 163 нэрийн эм бэлдмэлийг хураан авчээ

Зөрчилтэй 163 нэрийн эм бэлдмэлийг хураан авчээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах, тэдгээрийн хууль бус худалдаалалтыг таслан зогсоох зорилгоор урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг улсын хэмжээнд хийж гүйцэтгэжээ.

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслээр үйлчилж буй тусгай зөвшөөрөл бүхий 172 эмийн сан, 25 эм ханган нийлүүлэх байгууллага, 31 эмнэлэг,  гурван  хүнс барааны дэлгүүр нийт 231 аж ахуйн нэгж байгууллагыг хамруулан шалгасан байна.

Хяналт шалгалтаар улсын бүртгэлд бүртгэгдээгүй болон бүртгэлийн загвараас зөрүүтэй 99 нэрийн 1604 ширхэг, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 50 нэрийн 550 ширхэг, хаяг шошгын зөрчилтэй нэг нэрийн 18 ширхэг, хадгалалтын дэглэм алдагдсан 14 нэрийн 54 ширхэг буюу нийт 163 нэрийн 2225 ширхэг эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн илэрснийг хурааж, устгалын комисст шилжүүлжээ. Улмаар зөрчил гаргасан 13 байгууллага, 28 албан тушаалтанд шийтгэвэр ногдуулж, гурван  байгууллагад нөхөн төлбөр тавьсан байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж