Их мастер А.Энхтуул Зүүн өмнөд Азид түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2019.06.22-нд нийтлэгдсэн

Их мастер А.Энхтуул Зүүн өмнөд Азид түрүүлэв

Их мастер А.Энхтуул Зүүн өмнөд Азид түрүүлэв

Монголын эмэгтэй шатарчид энэ долоо хоногт өндөр амжилттай байна. БНХАУ-д болсон насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Т.Мөнхзул хүрэл медаль хүртэж, эмэгтэй шатарчдаас анхны тивийн медалийг эх орондоо авчирсан.

Мьянмар улсын Мандалая хотноо зохиогдсон Зүүн Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Олон улсын шатрын их мастер А.Энхтуул түргэн тоглолтын төрөлд түрүүлэв. Түүний хувьд түргэн тоглолтын олон улсын чансаагаа +11,7 оноогоор ахиулсан байна.

Их мастер А.Энхтуул 2018 онд Саудын Араб улсад зохиогдсон эмэгтэйчүүдийн түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн "шилдэг-30" шатарчдын шагнал авч байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж