Цээж бодолтын тэмцээнээс найман медальтай ирэв

Хуучирсан мэдээ: 2019.06.22-нд нийтлэгдсэн

Цээж бодолтын тэмцээнээс найман медальтай ирэв

Цээж бодолтын тэмцээнээс найман медальтай ирэв

Бүгд Найрамдах Киргиз Улсын Иссик Кол хотод энэ сарын 16-наас 20-нд болсон "Mental Arithmetic-2019" цээж бодолтын нээлттэй тэмцээнд Монголын Оюун ухааны академийн тамирчид амжилттай оролцлоо. Арав гаруй орны тамирчид оролцсон тус тэмцээнд манай оролцогчид нислэгийн саатлаас болж зарим төрөлд оролцоогүй. Гэхдээ манай зургаан настнууд энэ удаагийн тэмцээнд гайхалтай амжилтыг үзүүлж, есөн настнуудтай өрсөлдөхдөө зургаан медалийн гурвыг нь авсан юм. Тухайлбал, Б.Манлай, Ш.Ариун-Од нар мөнгөн медаль, Х.Мишээл хүрэл медалийн эзэн болсон.

"Mental Arithmetic-2019" цээж бодолтын том насны ангилалд өрсөлдсөн үндсэн зургаан тамирчин алт, мөнгө, хүрэл медалийг хүртлээ. 10 насны ангилалд Б.Эрмүүн хүрэл медаль, Э.Бумдарь шагналт 4-р байр, дээд түвшинд Д.Хүслэн цом, алтан медаль, 11-12 насны ангилалд Г.Мөнх-Оргил, Б.Биндэрьяа нар мөнгөн медаль, Б.Итгэлмаа хүрэл медалийг тус тус хүртэж бахдам амжилт үзүүллээ.

Тэмцээний хамгийн залуу, өсөх ирээдүйтэй тамирчнаар 4 настай Х.Ивээл шалгарч цомын эзэн болжээ.

Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ (Зүүнхараа) аймгийн сурагчдаас гадна академийн харьяа "Язгуур" бага сургууль, "Ивээлийн найзууд" цэцэрлэгийн хүүхдүүд багтсан юм. Мөн тамирчдын амжилтын үндэс болсон Хөвсгөл салбарын багш М.Эрдэнэсувд, Дархан салбарын багш Б.Мөнхзаяа, Зүүнхараа салбарын багш Э.Эрдэнэцэцэг, Баянмонгол салбарын багш Д.Нарангэрэл, Үндсэн салбарын ахлах багш Д.Баяраа, Б.Янжинлхам, Язгуур бага сургуулийн багш Ч.Эрдэнэчулуун, С.Сувданцэцэг, Ивээлийн найзууд цэцэрлэгийн багш Б.Болормаа нар багтжээ.

"Mental Arithmetic-2019" цээж бодолтын тэмцээнээс манай баг тамирчид 8 медаль хүртсэнээр амжилтаа ахиуллаа. Тодруулбал, манай оюун ухааны тамирчид БНСУ, Америк, Швед, Их Британи, Хятад, Энэтхэг, Тайвань, Малайз, Япон, Сингапур, Хонконг, Турк, Герман зэрэг олон оронд зохиогдсон 53 тэмцээнээс нийт 78 цом, 879 медаль аваад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж