УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Хуралдаанаар Засгийн газраас яаралтай дэгээр оруулж ирсэн Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа. Ингээд санал авах гишүүдийн нэрсийг авснаар чуулганы хуралдаан завсарлалаа. Үдээс хойшхи хуралдаан 14.30 цагаас үргэлжилнэ.
С.ОТГОН