"Хуурамч мэдээлэлд технологийн шийдлийг ашиглаж байна" | News.MN

"Хуурамч мэдээлэлд технологийн шийдлийг ашиглаж байна"

Хуучирсан мэдээ: 2019.06.22-нд нийтлэгдсэн

"Хуурамч мэдээлэлд технологийн шийдлийг ашиглаж байна"

"Хуурамч мэдээлэлд технологийн шийдлийг ашиглаж байна"

Монгол Улс, БНСУ-ын сэтгүүлчдийн анхдугаар форум өчигдөр Худалдаа, аж үйлдвэрийн танхимд болж, хоёр орны сэтгүүлчид сэтгүүлзүйн салбарт тулгамдаж буй асуудлын талаар уулзалт зохион байгуулав. Сүүлийн жилүүдэд БНСУ-д монголчууд олноор амьдарч байгаагаас гадна сэтгүүлчид харилцан туршлага солилцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж байна. Мөн тус улсад Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл/МСНЭ/-ийн салбар зөвлөл байгуулагдаж, сэтгүүлчдийн зөвлөлтэй болжээ.

Энэхүү анхдугаар форумд БНСУ-ын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл болсон 25 зочин ирснээс гадна тус улс дахь МСНЭ-ийн салбар зөвлөлийн сэтгүүлчид ирсэн байв. Монголын талаас энэ удаагийн форумд 20 гаруй сэтгүүлч оролцлоо.

Анхдугаар форумд “Монголын мэдээллийн вэб сайтын хөгжил”, “Монголын сэтгүүл зүйн өнөөгийн чиг хандлага”, “Хуурамч мэдээллээс хамгаалах арга зүй” зэрэг илтгэлүүд тавигдлаа.

“Юуны түрүүнд Монгол, БНСУ-ын сэтгүүлчдийн анхдугаар форум болсонд үнэхээр баяртай байна. Хоёр орны хувьд ижил төстэй зүйл их бий. Миний бие Монголд олон удаа ирж, өнөөдөр форум зохион байгуулагдах хэмжээнд хүрсэнд баяртай байна. Мэдээж энэ бүгдэд МСНЭ-ийн ерөнхийлөгч асан Галаарид болон одоогийн ерөнхийлөгч Х.Мандбаяр гээд тэдэнтэй хамтран ажилласаны үр дүнд бид бодитой ажлууд хийж эхэллээ.

Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд БНСУ-аас олон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл ирсэн байгаа. Миний бие сэтгүүлчээр ажлын гаргаагаа эхэлж байх үед зөвхөн бал, цаасаар ажлаа амжуулдаг байлаа. Гэтэл өнөөдөр дэлхийн даяар видео контент асар хурдацтай хөгжиж байна. Хэвлэл мэдээлэлд энэ нь онцгой байр суурьтай байна.

Би энэ удаа ярихаасаа илүүтэй БНСУ-ын сэтгүүл зүйн судлаач, профессор И Мин Кюүг яриуллаа. Өнөөдөр хоёр орны сэтгүүлчдийн анхдугаар форум нээлтээ хийлээ. Бүгдэд нь баярлаж байна. Энэ форум цаашид улам их өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд маш их баярлалаа.” гэж БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Чон Гю Сон хэллээ.

Тэрбээр манай улсад 2017, 2018 онуудад ирж, хоёр орны сэтгүүлчдийн уулзалтыг зохион байгуулж, олон арга хэмжээнд оролцож байсан юм. Тэгвэл өнөөдөр Монгол, БНСУ-ын сэтгүүлчдийн анхдугаар форум болж, хүрээгээ тэлж эхэллээ.

БНСУ-ын сэтгүүл зүйн судлаач, профессор Ли Мин

“БНСУ-д хуурамч мэдээллийн талаар авах арга хэмжээ эрчимтэй хөгжиж байна. Дүрвэгсдийн байдлыг харуулсан манай сэтгүүлчийн зураг олон улсад анхаарал татсан. Сөүлийн их сургууль болон томоохон их сургуульд хуурамч мэдээлэлтэй тэмцэх төслийг хэрэгжүүлж, эхнээсээ туршилтад орсон. Манай улсын хувьд хуурамч мэдээллийг шалгахад сургууль, албан байгууллагууд тал талаас хамтран оролцож, “Fake check” гэж систем бүрдүүлсэн.

Бид энэ цахим системийг нэвтрүүлж ажилласнаар багагүй амжилттай ажиллаж байгаа гэдгийг онцолж хэлмээр байна. Технологийн шийдлийг ашиглаж байгаа нь үр дүнгээ өгч эхэлсэн. Хуурамч мэдээллийн талаар Олон улсын сэтгүүлчдийн холбоо болон бусад орны сэтгүүлчдийн холбоо хамтран ажиллаж байгаа нь үр дүнгээ өгч эхэллээ. Хуурамч мэдээлэлтэй тэмцэхийн тулд төр засгийн оролцоогүйгээр хэвлэл мэдээллийн байгууллага дотооддоо ярилцах хэрэгтэй” гэж “Хуурамч мэдээллээс хамгаалах арга зам” сэдвээр илтгэл тавьсан БНСУ-ын сэтгүүл зүйн судлаач, профессор Ли Мин хэллээ.

Монголын талаас энэ удаагийн форумд МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, шинжлэх ухааны доктор, профессор М.Зулькафиль, МСНЭ-ийн Цахим сэтгүүл зүй хариуцсан Дэд ерөнхийлөгч О.Ариунбилэг нар оролцлоо.

Хоёр орны сэтгүүлч нарын уулзалт ирэх Даваа гаригт болж, өндөрлөнө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

> 2019-06-22 49.0.212.220

За тэр Хятадын ZTE юу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж