Амьтны хүрээлэнгийн бар хүн барьжээ

Хуучирсан мэдээ: 2015.06.18-нд нийтлэгдсэн

Амьтны хүрээлэнгийн бар хүн барьжээ

 

Гүржийн нийслэл Тбилис хотноо амьтны хүрээлэн үерт автсанаас зэрлэг амьтад сул тэнүүчилж байгааг өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл амьтны хүрээлэнгээс зугтсан нэг бар өчигдөр /VI.17/ Тбилис хотноо хүн рүү дайрсан хэрэг гарчээ. Хохирогчийг эмнэлэгт хүргэсэн боловч нас барсан байна. Харин хүн рүү дайрсан цагаан барыг цагдаа нар буудан хороосон байна. Тэрхүү бар хуучин үйлдвэрийн барилгад нуугдаж байгаад зах руу очин хүн рүү дайрсан аж.

 

Энэ хэрэгт амьтны хүрээлэнгийн захирал Зураб Пурцеладзег буруутган баривчилжээ. Тэрээр үерийн дараа араатан амьтдын тоо толгойг бүрэн бүртгэлгүй, буруу мэдээлэл өгсөнд буруутай аж . Гэтэл одоо болтол бар, цөөвөр чонын тоо дутуу байгаа гэнэ.

 

Амьтны хүрээлэнгийн албаныхан мягмар гаригт /VI.16/ найман арслан, долоон бар, хоёр ирвэс, 12 баавгай үерийн улмаас үхэж хорогдсон болохыг мэдээлжээ. Үерийн улмаас хүрээлэнгийн амьтдын 50 гаруй хувь нь хорогдсон байна.  Гүржийн үерт 19 хүн амь үрэгдэж, зургаан хүн сураггүй болжээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Associated Press

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж