Д.Цогтбаатар Томас Гремингерийг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2019.06.21-нд нийтлэгдсэн

Д.Цогтбаатар Томас Гремингерийг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсад айлчилж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Томас Гремингерийг 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд Монгол, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хооронд эрчимтэй хөгжиж буй харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун буйгаа тэмдэглээд үүний нэг тод илрэл нь энэ сарын 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болж буй “Терроризмд турхирч буй хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд  нийгмийг хандуулах нь” сэдэвт бүс нутгийн бага хурал болохыг онцлов.

Сайд Д.Цогтбаатар олон улсад энх тайван, аюулгүй байдлыг хангах, итгэлцлийг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалахад Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага чухал үүрэгтэйг онцлоод хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэн гүнзгийрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэхийн сацуу Улаанбаатар хотноо зохион байгуулж буй энэ удаагийн бага хурлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллан биечлэн оролцож буй Ерөнхий нарийн бичгийн дарга болон түүний баг, хамт олонд талархал илэрхийлэв.

Ерөнхий нарийн бичгийн даргын зүгээс хүний наймаа, авлига, терроризм болон мөнгө угаахтай тэмцэх, кибер аюулгүй байдлын хангах чиглэлээр Монгол Улстай идэвхтэй хамтран ажиллах, эдгээр салбарт ажиллаж буй албан хаагчдыг чадавхжуулах асуудалд дэмжлэг үзүүлж, хамтын ажиллагаагаа шинэ чиглэлүүдэд өргөжүүлэхээ илэрхийлэв.

Энэ хүрээнд ирэх 8 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд “Соёлын өвийг хууль бусаар хил давуулан худалдаалахтай тэмцэх” сэдвээрх Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын түнш орнуудад зориулсан семинар болон “Мэдээлэл, дүн шинжилгээнд тулгуурласан цагдан сэргийлэх, хууль сахиулах үйл ажиллагаа” сэдвээрх сургалтыг 10 дугаар сарын 9-ний өдөр тус тус Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж буйг мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж