Тендер будлиантуулсан хэрэг гарчээ

Хуучирсан мэдээ: 2015.06.18-нд нийтлэгдсэн

Тендер будлиантуулсан хэрэг гарчээ

Тендер сонгон шалгаруулалт нэрийдлээр өөрийн хамаатан садан, гэр бүл, найз нөхдийнхөө компанийг шалгаруулж хувьдаа мөнгө завшссан гэх хэргүүд сүүлийн үед цөөнгүй илэрч буй. Авлигатай тэмцэх газраас сүүлд явуулсан шалгалтаар Төв аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ү.Батчулуун өөрийн төрсөн охиныхоо компанийг тендерт шалгаруулсан нь тогтоогджээ.

Тодруулбал, Ү.Батчулуун нь тус аймгийн Аргалант сумын цэцэрлэгийн цэвэр усны нэгдсэн шугам сүлжээний шинэчлэлийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан гэнэ. Ингэхдээ өөрийн охин Б.Номингийн компани болох “Өрнөх цамхаг” компанийг ашиг сонирхлын хуулийг зөрчин шалгаруулсан байна.

Иймээс Авлигатай тэмцэх газраас Ү.Батчулууны албан тушаалыг бууруулах арга хэмжээ авах тухай албан бичгийг Төв аймгийн Засаг дарга Д.Баярбатад илгээсэн байна.

Д.ЖАРГАЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж