Грек евро бүсээс гарч магадгүй гэж мэдэгдэв

Хуучирсан мэдээ: 2015.06.18-нд нийтлэгдсэн

Грек евро бүсээс гарч магадгүй гэж мэдэгдэв

Фото: Fotolia/ photocrew

Зээлдүүлэгч нартай гэрээ хийж чадахгүйд хүрвэл Грек евро бүс, Европын холбооноос гарч магадгүйг тус орны Төв банкны илтгэлд өгүүлжээ. “Хэлэлцээ бүтэлгүйтэх нь  эхлээд дампуурал, эцэст нь евро бүс цаашлаад Европын  холбооноос гарах хүртэл замын эхлэл болж магадгүй” хэмээн баримтад өгүүлжээ.

Евро бүсэд өрийн асуудал болон эдийн засгийн шинэчлэлийг үргэлжлүүлэх тухай Грек ямар  нэгэн санал тавихгүй гэж тус орны Сангийн сайд Янис Варуфакис Германы Bild  сонинд ярьсан байв.

Афин олон улсын зээлдүүлэгч нартай өр барагдуулах талаар хэлэлцээ хийхэд ямар ч үед бэлэн байна гэдгийг сайд онцоллоо. Хэлэлцээ нурсанд зээлдүүлэгч нар л буруутай гэж тэр дуулгав. Төлөөлөгчид нь тодорхой шийдвэр гаргах эрхгүй байснаас хэлэлцээ зогсоход хүрснийг сайд дуулгалаа.

Фото: EPA

CNN: дефолт хүртэл цөөн хоног үлдлээ

Грект зээлдүүлэгч нартайгаа шинээр тохиролцтол хугацаа үлдсэнгүй гэж CNN мэдээлэв. Шинэ санхүүгийн тусламжийн гэрээ байгуултал грекчүүдэд дөрөв хоног үлдээд байгаа, гэрээ байгуулж чадахгүй бол тус оронд дефолтын эрсдэл, евро бүсээс гарах эрсдэл нүүрлээд байна.

Зургадугаар сарын сүүлч гэхэд Грек ОУВС-д 1,54 тэрбум еврог буцаан төлөх ёстой. Түүнийг буцаан төлөхийн тулд Грек хуучин санхүүгийн тусламжийн ээлжит  траншийг авах ёстой болж байна.

Хэрвээ хэлэлцээ  хийж чадвал тэд 7,2 тэрбум еврог авах юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж