Л.Энх-Амгалан: Ард иргэд өөрсдийнхөө хүссэн хүнийг сумынхаа Засаг даргаар сонгодог болно

Хуучирсан мэдээ: 2019.06.21-нд нийтлэгдсэн

Л.Энх-Амгалан: Ард иргэд өөрсдийнхөө хүссэн хүнийг сумынхаа Засаг даргаар сонгодог болно

Л.Энх-Амгалан: Ард иргэд өөрсдийнхөө хүссэн хүнийг сумынхаа Засаг даргаар сонгодог болно

Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг сонгогчдодоо танилцуулан тойрогтоо ажиллаж байна.

Тэрбээр, танилцуулгадаа “Үндсэн хуульд улс төрийн намаас нэр дэвшүүлэхээ болъё гэдэг өөрчлөлт оруулах гэж байна. Ард иргэд мөрийн хөтөлбөрөө дэвшүүлээд өрсөлдөг. Үр дүнд нь иргэд өөрсдийнхөө хүссэн хүнийг сумынхаа Засаг даргаар сонгодог болно” гэж онцлоод, “давхар дээлийг тайлах”, баялгийн тэгш хуваарилалтыг бий болгох, шүүхийн хараат бус ажиллагааг бүрдүүлэх,  УИХ-ын гишүүдийн болоод гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлэх, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох зэрэг заалтуудыг дэлгэрэнгүй тайлбарлан танилцууллаа.

Иргэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа илэрхийлэхийн зэрэгцээ төслийн зарим заалтыг өөрчлөх саналаа хэлж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж