Хятадын дарга Ши Жиньпиний БНАСАУ-д нийслэлд хийж буй хоёр өдрийн айлчлал өнөөдөр /2019.06.21/ өндөрлөж байгаа юм. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан БНАСАУ-д айлчилж байгаа билээ.
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун түүнд урьд өмнө хэнд ч үзүүлээгүй хүндэтгэлийг үзүүлж, Ши Жиньпинийг нисэх онгоцноос буухад өөрийн биеэр угтаж авсан бөгөөд энэ үед 21 удаа ёслолын буудлага хийсэн тухай албаны эх сурвалжууд мэдээлж байна.
Хүндэт харуулын өмнүүр алхсан удирдагчид задгай дээвэртэй автомашинаар Пёньяны төв хүртэл цугтаа аялахад зам дагуу хоёр улсын туг барьсан 10,000 гаруй хүн жагсаж, баяр хүргэжээ. Мөн Ким Жон Ун Хятадын төрийн тэргүүнийг Кумсусаны ордонд хүлээж авч уулзсан нь маш ховор тохиолдол гэнэ. Энэ ордонд түүний өвөг эцэг, эцгийн занданшуулсан шарилуудыг хадгалдаг.
Одоогоор айлчлалын үр дүнг нууцалж байгаа ч Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйлсэд Хятад улс БНАСАУ-ыг дэмжиж ажиллахаар тохиролцсон хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. Ши Жиньпиний хувьд анх удаа БНАСАУ-д айлчилж байгаа ба Ким Жон Унтай өмнө нь эх орондоо дөрвөнтөө уулзаж байсан. Хамгийн сүүлд 14 жилийн өмнө Хятадын төрийн тэргүүн БНАСАУ-д айлчилж байжээ. Ким Жон Уны хувьд АНУ-тай яриа хэлэлцээ амжилтгүй болсноос хойш ОХУ болон Хятадтай харилцаагаа зузаатгаж эхлээд байгаа билээ.
Эх сурвалж: en.yna.co.kr
Холбоотой мэдээ