Марадона альцхаймер туссан уу | News.MN

Марадона альцхаймер туссан уу

Хуучирсан мэдээ: 2019.06.21-нд нийтлэгдсэн

Марадона альцхаймер туссан уу

Марадона альцхаймер туссан уу

Аргентины үндэсний хөлбөмбөгийн шигшээ багийн довтлогч асан Диего Марадона альцхаймерын өвчнөөр оношлогдсон гэсэн цуурхал таржээ. Тэрбээр өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан энэ талаар няцаалт хийсэн байна.

Өдгөө 58 настай Марадона “Бүгд худал ярьж байна. Тэд альцхаймер гэж ямар өвчин болох талаар юу ч мэдэхгүй байна” гэжээ. Энэ өвчнөөс болж хүмүүс зовж шаналсаар өөд болдог. Харин тэрбээр амьдралаас буцахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн байна. Марадона “Зарим сэтгүүлчид худал мэдээлэл түгээж, хүмүүсийг төөрөгдөлд оруулдаг” гэж нэмж өгүүлжээ.

Мексикийн "Дорадос" багийн ерөнхий дасгалжуулагч Марадона эрүүл мэндийн шалтгааны улмаас албан тушаалаасаа огцорсон талаар зургадугаар сарын 14-ний өдөр мэдээлсэн билээ. Тэрбээр өвдөг, мөрний хоёр хагалгаанд орохоор болжээ. 1986 оны дэлхийн аваргыг альцхаймерын өвчнөөр өвчилсөн талаар Аргентины хэд хэдэн хэвлэлээр нэлээн хожуу цацагдсан байна.

Өдгөө дэлхий дээр 26 сая хүн альцхаймер өвчнөөр шаналж буй мэдээлэл бий аж. Альцхаймерын өвчин буюу Альцхаймерын өвчний үеийн тэнэгрэл гэж их тархины бор гадрын шанаа, зулай, дагзны хэсгийг хамарсан анхдагч хатингаршилтыг хэлдэг байна. Үүнийг өтлөлтийн тэнэгрэл (зөнөглөх өвчний)-ийн нэг хувилбар гэж үздэг аж. 1906 онд Германы сэтгэцийн эмч Альцхаймер энэ өвчнийг анх тодорхойлжээ.

Эх сурвалж: Daily Mail

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

бал 2019-06-21 203.217.138.1

Манай дарга ухаантай юм байсан Цэдэнбал гэж мал энэ тэнэгрэлээр дууссан юм даг…

Avatar

ZOCHIN 2019-06-21 180.150.80.211

UGAASAA L ALTCEHAIMERTAISHDEE…HA HA..

Avatar

Зочин 2019-06-21 202.9.43.169

58-тай хүн тэнэгрэж зөнөгрөөд байхдаа ч яахав кк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж