Жүжигчин Т.Бархүү “феррари” Баачкатай хамт дуулав

Хуучирсан мэдээ: 2019.06.21-нд нийтлэгдсэн

Жүжигчин Т.Бархүү “феррари” Баачкатай хамт дуулав

Жүжигчин Т.Бархүү “феррари” Баачкатай хамт дуулав

“Яг түүн шиг” шоуны шилдэг оролцогчдын нэг, жүжигчин Т.Бархүү Монголын рок поп ертөнцийн “Феррари" гэгддэг дуучин Б.Батчулуунтай хамт “Чи минийх” дууг дуулжээ. "Никитон" хамтлаг байгуулагдсаны 25 жилийн ой энэ жил тохиож буй. Хамтлагийн ойд зориулан өнгөрөгч долоо хоногоос “Боловсрол суваг” телевизээр “Никитон 25” реалити шоу үзэгчдэд хүрч эхлээд байгаа билээ.

Уг реалити шоуны тав дахь дугаарт Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг, түүний хань жүжигчин Т.Бархүү болон дуучин Б.Халиун, “Яг түүн шиг” шоуны шүүгч, дуучин Г.Ганхүү нар зочилж, нэгэн үдшийг хамт өнгөрүүлсэн юм. Жүжигчин Т.Бархүүгийн хувьд "Яг түүн шиг" шоуны энэ улирлаар тус хамтлагийн ахлагч Б.Батчулууныг яг адилхан дуурайж, үзэгчдийг гайхашруулсан нэгэн.  Энэ тухайгаа жүжигчин Т.Бархүү өөрийн фэйсбүүк хуудаснаа "Никитон 25″ реалити шоунд уригдаж, Б.Батчулуун ахтай “Чи минийх” дууг дууллаа. “Никитон” хамтлагийн уран бүтээлүүдээр мюзикль кино хийх болсон гээд гайхалтай сайхан үдэш боллоо. Баярлалаа бас амжилт хүсье, Никитон” гэжээ.

Эргэн сануулахад, “Никитон” хамтлагийн 25 жилийн ойн тоглолт зургадугаар сарын 29-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд өдрийн 12.00 цагаас эхлэн бүтэн 12 цаг үргэлжлэх бөгөөд тасалбар нь 10 мянган төгрөгийн үнэтэй ажээ. Тус хамтлагийн “Чи Минийх" цомгийн нээлт өнөөдөр /2019.06.21/ 19.00 цагаас “Niciton Club”-т болох гэнэ. Цомгийн нээлт таксгүй бөгөөд тэдний гарын үсэгтэй цомгийг авч, хамт зургаа авахуулах боломжтой юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж