Хуурамч мэдээллийн талаар салбар дотроо ярилцах хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2019.06.21-нд нийтлэгдсэн

Хуурамч мэдээллийн талаар салбар дотроо ярилцах хэрэгтэй

Хуурамч мэдээллийн талаар салбар дотроо ярилцах хэрэгтэй

Монгол Улс, БНСУ-ын сэтгүүлчдийн анхдугаар форум өнөөдөр /2019.06.21/ Худалдаа аж үйлдвэрийн танхимд боллоо. Энэхүү форумд хоёр орны сэтгүүлчдийн төлөөлөл болох 50 гаруй сэтгүүлч оролцож, сэтгүүл зүйн салбарын туршлага, тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа.

Анхдугаар форумд МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, тус эвлэлийн ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаатар болон БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Чон Гю Сон, Солонгосын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл болсон сэтгүүлчид оролцлоо.

“Хоёр орны сэтгүүлч нарын анхдугаар форум амжилттай эхэллээ. Бидний хувьд олон талаар төстэй ард түмэн. Хөх толботой төрдөгөөрөө монгол, солонгос хүмүүст ижил зүйлүүд бий. Миний бие энэхүү форумд оролцохоос өмнө Монгол Улсад олон удаа ирж байлаа. Бидний хамтын ажиллагаа жилээс жилд өргөжиж байгаад талархаж байна. Өнөөдөр хоёр орны сэтгүүлчдийн анхдугаар форум нээлтээ хийлээ. Бүгдэд нь баярлаж байна. Энэ форум цаашид улам их өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна." гэж БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Чон Гю Сон хэллээ.

МСНЭ-ийн зөвлөлийн гишүүн, шинжлэх ухааны доктор, профессор М.Зулькафиль Монголын сэтгүүл зүйн талаар илтгэл тавьснаас гадна МСНЭ-ийн БНСУ дахь салбар зөвлөлийн дарга Г.Баянжаргал тусгай илтгэгчээр оролцлоо.

“БНСУ-д хуурамч мэдээллийн талаар авах арга хэмжээ эрчимтэй хөгжиж байна. Дүрвэгсдийн байдлыг харуулсан манай сэтгүүлчийн зураг олон улсад анхаарал татсан. Сөүлийн их сургууль болон томоохон их сургуульд хуурамч мэдээлэлтэй тэмцэх төслийг хэрэгжүүлж, эхнээсээ туршилтад орсон. Технологийн шийдлийг ашиглаж байгаа нь үр дүнгээ өгч эхэлсэн. Хуурамч мэдээллийн талаар Олон улсын сэтгүүлчдийн холбоо болон бусад орны сэтгүүлчдийн холбоо хамтран ажиллаж байгаа нь үр дүнгээ өгч эхэллээ. Хуурамч мэдээлэлтэй тэмцэхийн тулд төр засгийн оролцоогүйгээр хэвлэл мэдээллийн байгууллага дотооддоо ярилцах хэрэгтэй” гэж “Хуурамч мэдээллээс хамгаалах арга зам” сэдвээр илтгэл тавьсан БНСУ-ын сэтгэл зүйн судлаач, профессор И Мин Кюү хэллээ.

Энэ удаагийн форумд оролцохоор БНСУ-аас сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл болсон 25 зочин иржээ. Хоёр талын хамтарсан дараагийн хэвлэлийн хурал зургадугаар сарын 24-ий 09.00 цагт “Корпорэйт” зочид буудлын “Улаанбаатар” танхимд болох юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж