Оюуны өмчийн багц хуулийн төслийн цуврал хэлэлцүүлэг боллоо | News.MN

Оюуны өмчийн багц хуулийн төслийн цуврал хэлэлцүүлэг боллоо

Хуучирсан мэдээ: 2019.06.21-нд нийтлэгдсэн

Оюуны өмчийн багц хуулийн төслийн цуврал хэлэлцүүлэг боллоо

Оюуны өмчийн багц хуулийн төслийн цуврал хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд шинэчлэн найруулах, нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгагдсан Оюуны өмчийн салбарын Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг боловсронгуй болгох хүрээнд Оюуны өмчийн газар, Монголын архитекторуудын эвлэл хамтран 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Архитекторуудын ордны Хурлын танхимд дээрх хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал, танилцуулгыг танилцууллаа.

Тус хэлэлцүүлэгт Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ, Зохиогчийн эрхийн мэргэжилтэн Г.Ууганцэцэг, Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо ТББ-ын тэргүүн Э.Эрдэнэчимэг мөн Нарийн бичгийн дарга Д.Энхжаргал, Монголын Архитекторуудын Эвлэлийн төлөөллүүд оролцож санал солилцлоо.

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг боловсронгуй болгох хүрээнд хуулийн төсөлд оруулах саналаа Монголын Архитекторуудын Эвлэлийн гишүүд ажлын хэсэг гарган гишүүдээрээ хэлэлцэж түүнээс гарсан саналаа хуульд тусгуулахаар Оюуны өмчийн газарт албан бичгээр хандаж дахин хуралдахаар боллоо.

ОЮУНЫ ӨМЧИЙГ ДЭЭДЭЛДЭГ ТА БҮХЭНД БАЯРЛАЛАА

Эх сурвалж: ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж