Киргиз экс Ерөнхийлөгчийнхөө халдашгүй эрхийг цуцалжээ

Хуучирсан мэдээ: 2019.06.21-нд нийтлэгдсэн

Киргиз экс Ерөнхийлөгчийнхөө халдашгүй эрхийг цуцалжээ

Киргиз экс Ерөнхийлөгчийнхөө халдашгүй эрхийг цуцалжээ

Киргизийн парламент тус улсын ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевын халдашгүй байдлыг цуцлах асуудлаар санал хураалт явуулж гишүүд 100:5-ийн харьцаагаар дэмжжээ.

Тус улсын Ерөнхийлөгчөөр 2017 оны сүүлч хүртэл зургаан жил ажилласан Атамбаевыг авлига, албан тушаалын зургаан хэрэгт буруутгаж халдашгүй байдлыг нь цуцлах санал гаргасан юм. Ингээд гишүүдийн олонх нь дээрх санаачилгыг дэмжсэн учир экс Ерөнхийлөгчийн халдашгүй эрх хоёр долоо хоногийн дотор цуцлагдах болжээ.

Атамбаев нь Ерөнхийлөгч байхдаа тухайн үед Ерөнхий сайд байсан Сооронбай Жээнбековт өөрийн суудлаа уламжлуулсан ч Жээнбеков төрийн эрхэнд гарсан даруйдаа түүний эсрэг тэмцэх болсон юм. Мөн сүүлийн үед Жээнбековын засгийн газар экс ерөнхийлөгчийн тойрон хүрээлэгчдийг баривчлан шалгаж эхлээд байгаа.

Эх сурвалж:AKIPRESS.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж