Монгол, Германы Хархорин экспедицийн хамтын ажиллагааг таван жилээр сунгалаа | News.MN

Монгол, Германы Хархорин экспедицийн хамтын ажиллагааг таван жилээр сунгалаа

Хуучирсан мэдээ: 2019.06.21-нд нийтлэгдсэн

Монгол, Германы Хархорин экспедицийн хамтын ажиллагааг таван жилээр сунгалаа

Монгол, Германы Хархорин экспедицийн хамтын ажиллагааг таван жилээр сунгалаа

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх, Археологийн хүрээлэн, Бонны   Их Сургуулийн Өвөг ба Эртний түүхийн Археологийн Хүрээлэнтэй  өнгөрсөн 15 жилд Монголын Эртний Нийслэл Хархорин хот, хот орчмын малтлага, судалгааны хамтарсан ажлыг амжилттай хэрэгжүүлж ирсэн.

Энэхүү  эрдэм шинжилгээний  хамтын ажиллагааны үр дүнг 2006 онд тэмдэглэн өнгөрүүлсэн Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн баяр, Европын олон улсад зохион байгуулсан “Чингис Хаан ба түүний өв залгамжлагчид, Монголын эзэнт гүрэн” үзэсгэлэнгийн үеэр олон улсын хэмжээнд өндөр үнэлсэн билээ. Түүнчлэн түншлэгч эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаа өнгөрсөн жилүүдийн хугацаанд өөр олон идэвхтэй үйл ажиллагаагаар баяжиж ирсэн бөгөөд түүний дотор Бонны Их Сургууль ХБНГУ-д эрдмийн зэрэг хамгаалах боломж олгох замаар Монголын залуу археологчдын эрдмийн үйлсийг дэмжиж иржээ.

Хоёр талын хамтын ажиллагааны тухай гэрээг 2005, 2009, 2014 онуудад 5 жилээр сунгасан байдаг. Өнөөдөр Бонны Их Сургуулийн Хүрээлэнгийн Захирал Проф.Др.Ян Бемманн болон Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл нар Монгол, Германы Хархорин Экспедицийн  хамтын ажиллагааны гэрээг 2019 оноос дахин 5 жилээр буюу 2024 он хүртэл сунгах санамж бичиг байгууллаа.

Эх сурвалж: ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж