Барилгын салбарын өсөлт их наядаар тооцогдож байна

Хуучирсан мэдээ: 2019.06.21-нд нийтлэгдсэн

Барилгын салбарын өсөлт их наядаар тооцогдож байна

Шаардлага хангахгүй 3000 барилгыг шинэчилнэ

Барилгын салбарын өсөлт их наядаар тооцогдож байна

Энэ жил барилгын салбарт улсын төсвөөс 1.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалттай 989 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Үүнээс барилга, хот байгуулалтын сайдын багцын хүрээнд 322,7 тэрбум төгрөгийн өртөгтэй 157 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ.

Монгол Улсын барилгын салбарын үйл ажиллагаа зах зээлийн давалгаа, эдийн засгийн хямралын үед хангалтгүй хэмжээнд байсан. Харин эдийн засаг сэргэж, дэвшихийн хэрээр барилгын салбарын үйл ажиллагаа өргөжин тэлж нийгэм, эдийн засгийн хөгжилд нөлөөлөн, бүтээн байгуулалтын гол үндэс болов. Тухайлбал, ДНБ-д оруулсан хувь хэмжээ 2016 онд 949 тэрбум төгрөг байсан бол 2018 онд 1.4 их наяд болж, 10.1 хувиар өссөн байна.

Мөн улсын төсөвт төвлөрүүлсэн татварын орлогын хэмжээгээр 2017 онд 118 тэрбум төгрөг байсан бол 2018 онд 134.1 тэрбум төгрөг болж, 12 хувиар нэмэгдэв. Харин барилга угсралт, их засварын ажилд 2016 онд гурван их наяд 356.3 тэрбум төгрөг эргэлддэг байсан бол 2018 онд 4.9 их наяд төгрөг болж 19.4 хувиар дээшилсэн үзүүлэлт гарлаа.

Түүнчлэн хэрэглэгчийн худалдан авах чадварт нийцсэн, Монгол орны уур амьсгалд тохирсон, эрүүл ахуйн шаардлага хангасан, инженерийн бүрэн хангамжтай орон сууцыг хэрэгцээнд гаргахаар төлөвлөж байна. Энэ нь 2019-2023 онд хэрэгжих “150 мянган айл-орон сууц” үндэсний хөтөлбөр юм. Хөтөлбөрийг Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу боловсруулж, хуралдаанаар хэлэлцүүлэн баталсан. Хөтөлбөрийн хүрээнд 45 мянган гэр хорооллыг дахин төлөвлөж, 10 мянган амины орон сууц байгуулахаар тусгасан байна. Цаашлаад ашиглалтын шаардлага хангахгүй 3000 барилгыг шинэчлэх болон түрээсийн 18488 орон сууцыг бий болгох зорилттой байгаа ажээ.

Эдгээрээс түрээсийн орон сууцыг өмчлөх хөтөлбөрт “Буянт-ухаа 2”-т 972 айл, Орхон аймагт 315 айл, Хөвсгөл аймагт 135 айл, Говь-алтай аймагт 120 айлын орон сууцыг тус тус хамруулжээ.

Уг хөтөлбөрөөс гадна гэр хорооллыг дахин төлөвлөхтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн “ногоон нуур” орчим дахь 1008 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Төлөвлөгөөний дагуу энэ онд барилга угсралтын ажлыг эхлүүлэх гэж байна. Энэхүү бүтээн байгуулалт бнхау-аас Монгол Улсад олгосон 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдах юм. Уг төслийг агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилгоор хэрэгжүүлэх юм.

Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж