УИХ-ын гишүүд ХААНА, ЮУ хийж байна вэ

Хуучирсан мэдээ: 2019.06.21-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүд ХААНА, ЮУ хийж байна вэ

УИХ-ын гишүүд ХААНА, ЮУ хийж байна вэ

Энэ өдрүүдэд УИХ-ын гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг тойргийн сонгогчдодоо танилцуулж байна. Тодруулбал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзсэн билээ. Төслийн хоёрдахь  хэлэлцүүлгийг ирэх долоо хоногийн дундуур хэлэлцэх юм.  Хоёрдугаар хэлэлцүүлэг эхлэх хүртэлх хугацаанд буюу энэ сарын 26-ныг хүртэл УИХ-ын гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг тойргийн сонгогчдодоо танилцуулж, санал бодлыг нь сонсохоор ийн тойргууддаа ажиллаж байна.

Тухайлбал өнөөдөр /2019.06.21 /УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан тойргийн иргэдтэйгээ уулзаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, саналыг сонсов. Мөн УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар үдээс өмнө Хүүхдийн ордонд тойргийн иргэдтэйгээ уулзаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, саналыг нь  сонслоо.  Түүнчлэн үдээс хойш УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Т.Аюурсайхан гишүүн  нар тойргийн  иргэдтэйгээ уулзана.

Иргэдийн саналыг энэ сарын 26-ны өдөр гэхэд нэгтгэж дуусган, 27-ны өдөр УИХ-д танилцуулах юм.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөөр Хариуцлага, хяналт-тэнцэл, тогтвортой байдлыг хангахын тулд УИХ-ыг хариуцлагажуулан, парламентын тогтолцоог төгөлдөршүүлэх, Засгийн газрыг тогтвортой ажиллуулах, Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх, Орон нутгийн тогтолцоог боловсронгуй болгох гэсэн үндсэн дөрвөн чиглэлд нэмэлт өөрчлөлт оруулна. Тухайлбал,

  • УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутамд нэг удаа 75-аас доошгүй ажлын өдөр чуулна. (2000 оны өөрчлөлттэй холбоотой)

 

  • Төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр,улсын төсөв, түүний гүйцэтгэлийн  тайланг батлах. Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглоно.

 

  • УИХ-ын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно. УИХ-ын сонгуульд иргэн бие дааж эсвэл нам нэр дэвшүүлж оролцоно. УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.

 

  • Засгийн газар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын  гишүүний албан тушаалыг хавсарч болно. (2000 оны өөрчлөлттэй холбоотой)

 

  • Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай байх шатлан дэвших зарчимд үндэслэнэ. Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр эсвэл хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглоно. Төрийн албаны чадахуйн буюу мерит  зарчмын хэрэгжилтэд хяналт тавих хараат бус байна.

 

  • Ерөнхийлөгчөөр сонгогдох нэр дэвшигч 55 нас хүрсэн байх бөгөөд нэг л удаа зургаан жилээр сонгогдоно.
  • Аймаг, дүүргийн Засаг дарга нарыг иргэд өөрсдөө дөрвөн жилийн хугацаатай сонгох,
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж