Э.Бат-Үүл: Айлгана гэж бодоо юу З.Энхболд оо

Хуучирсан мэдээ: 2019.06.21-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл: Айлгана гэж бодоо юу З.Энхболд оо

Э.Бат-Үүл: Айлгана гэж бодоо юу З.Энхболд оо

Авлигатай тэмцэх газар/АТГ/ өчигдөр /2019.06.20/ Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайханыг Тавантолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор сэжигтнээр татан саатуулсан юм.

Эл үйл явдлыг Улаанбаатар хотын дарга асан, НИТХ-ын тэргүүлэгч Э.Бат-Үүл шүүмжилж, цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд яаж зуудгаа харуулан М.Энхсайханыг цагдан хорьж байгаа юм байна! Улаан цайм ямар ч хуулийн үндэслэлгүйгээр хүнийг цагдан хорьж болдгийг Энхсайханаар зориуд харуулжээ ! З.Энхболд айлгана гэж бодоод байгаа юм байхдаа? Хуцлаа л байна!” гэж жиргэв.

Ардчилсан намыг Засгийн эрхийг барьж байхад Ч.Сайханбилэгийн танхим Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулж, энэ ажлыг Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан гардаж ажилласан юм. Гэхдээ эл төслийг тухайн үеийн парламент хүлээж аваагүй. УИХ-д Тавантолгой төслийг өргөн баривал Засгийн газрыг огцруулах хүртэл арга хэмжээ авна” гэж З.Энхболдоор удирдуулсан парламент мэдэгдсэн. Үүнээс болж, Тавантолгой төсөл хэрэгжих боломжгүй болсон.

Харин хэдэн жилийн дараа тэгэхдээ байгуулагдаагүй, хэрэгжээгүй гэрээгээр Монгол Улсын сайд асан М.Энхсайханыг АТГ-аас “Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах явцад бусдад хууль бус давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт сэжигтнээр татан саатуулсан нь ийн эхнээсээ эсэргүүцэлтэй тулж, шүүмжийн бай болоход хүрээд байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж