Дуу цахилгаантай бороо орно

Хуучирсан мэдээ: 2019.06.21-нд нийтлэгдсэн

Дуу цахилгаантай бороо орно

Дуу цахилгаантай бороо орно

Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлснээр өнөө маргаашдаа Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороо орж, нутгийн зүүн хагаст үргэлжлэн халах тул наршилтаас сэргийлэхийг анхааруулж байна. Ирэх долоо хоног буюу 2019 оны зургадугаар сарын 23-27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэе.

Энэ сарын  23-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгаар, 24-нд зарим газраар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. 26-нд ихэнх нутгаар сэрүүсэх ажээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж