"Аравт" морин цэргийн олон улсын уралдааны төгсгөлийн шатны хурал боллоо | News.MN

"Аравт" морин цэргийн олон улсын уралдааны төгсгөлийн шатны хурал боллоо

"Аравт" морин цэргийн олон улсын уралдааны төгсгөлийн шатны хурал боллоо

"Аравт" морин цэргийн олон улсын уралдааны төгсгөлийн шатны хурал боллоо

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг “АрМИ-игры” буюу “Олон улсын цэргийн наадам-2019” энэ жил 10 улсын нутаг дэвсгэрт 32 төрлөөр явагдах гэж байна. Зохион байгуулагч гол орон болох ОХУ-ын газар нутагт 16 уралдаан (14 полигонд), хамтран зохион байгуулагч 9 улсын (Монгол, БНХАУ, БНЭУ, Азербайжан, Армен, Беларусь, Иран, Казахстан, Узбекистан) газар нутагт 16 уралдаан явагдана. Өмнөх наадмуудад Монгол Улсын Зэвсэгт хүчнийхэн “Танкийн биатлон”, “Мэргэн буудагчийн зааг”, “Цэргийн хээрийн гал тогоо” тэмцээнд оролцож, жилээс жилд амжилтаа ахиулж ирсэн бол энэ жил анх удаагаа зохион байгуулагч улсын статустайгаар “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг зохион байгуулах гэж байгаа билээ. Анх ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу “АрМИ”-ийн тоглолтын цар хүрээг өргөтгөж, зохион байгуулагч орнуудыг нэмэгдүүлэх хүрээнд морин цэргийн уралдааныг зохион байгуулах саналыг Монгол Улсын Зэвсэгт хүчинд тавьсаны дагуу ийнхүү "Аравт" олон улсын морин цэргийн уралдаан болох гэж байгаа юм.

Тэгвэл уг уралдааны төгсгөлийн шатны төлөвлөлтийн бага хурал өчигдөр /6 дугаар сарын 20/ Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд боллоо. Төгсгөлийн шатны төлөвлөлтийн бага хуралд уралдаанд оролцогч орнууд болох ОХУ, Казахстан, Киргизстан орнуудын Зэвсэгт хүчний удирдлагын төлөөлөл болон манай улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яамны батлан хамгаалахын атташе, хурандаа Ян Сүнь, Япон улсын Элчин сайдын яамны батлан хамгаалахын атташе, хурандаа Хонда Коёотока, Турк улсын Элчин сайдын яамны батлан хамгаалахын атташе Тамер Аккан, АНУ-ын Элчин сайдын яамны батлан хамгаалахын атташегийн туслах, дэд хурандаа Грегори Едгреен нарын албаныхан оролцлоо.

Хурлын эхэнд "Аравт" олон улсын морин цэргийн уралдааны Ерөнхий зохион байгуулагч, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар тэмцээний нөхцөл, маршрутаас эхлээд бэлтгэл ажил зэрэг ерөнхий мэдээлэл өгсөн бол оролцогч орнууд болох ОХУ, Казахстан, Киргизстан улсын Зэвсэгт хүчний удирдлагын төлөөлөл "Аравт" тэмцээнд алба хаагчдаа хэрхэн бэлтгэж байгаа талаар илтгэл тавьсан юм. Үүний дараа дэд ажлын хэсгүүд буюу тэмцээнд оролцогч орнуудын Зэвсэгт хүчний удирдлагын бүрэлдэхүүн, холбоо, мэдээллийн бүрэлдэхүүн тус бүр өөрсдийн хариуцсан ажил үүргээ ярилцаж, нэгдсэн шийдэлд хүрсэн юм. Мөн энэ өдөр тэд "Аравт" уралдаан явагдах газар орны нөхцөл байдалтай танилцаж, цэргийн алба хаагчдын байрлах байруудыг үзэж сонирхов.

Энэ жил оролцогч орнуудаас гадна БНХАУ, АНУ, БНТУ, БНСУ, Япон, Зимбабве зэрэг улс ажиглагчаар оролцохоо мэдэгдээд байгаа юм.

Уралдаан 2 үе шаттай явагдах бөгөөд эхний шатанд оролцогч орны багууд 130 гаруй км замыг мориор туулж замдаа тактикийн ажиллагааны 4 цэгт даалгавар гүйцэтгэнэ. Үүнд усан саад туулах, морь барих сэлгэх, хээрийн хоноглолт, татан гаргалтын цэгүүд байна. Харин хоёрдугаар шатанд 7,5 кмын богино зайд уралдах ба мөн тактикийн даалгавруудыг биелүүлж хамгийн богино хугацаанд алдаагүй даалгавар гүйцэтгэсэн байдлаараа байр эзлэх юм. Гадаадын баг тамирчид 7 сарын 20-ноос манай оронд ирж морь, зам маршруттайгаа танилцаж бэлтгэлээ хангаад 8 сарын 3 нд ОХУ, БНХАУ, БНЭАУ, БНКазу, Беларус, Азарбайжан, Иран, Монгол зэрэг зохион байгуулагч 10 улсад нэгэн зэрэг цэргийн тоглолтын нээлт болно. Нээлт болох хүртэл өдөр бүр урлаг, спортын болон Монгол Улс, зан заншил, адууны өв соёлоо сурталчилсан арга хэмжээнүүд болох ба уралдааны бэлтгэл хэрхэн хангаж байгаа, болон уралдаанд гадаадын багууд хэрхэн оролцож байгааг газар дээрээс нь сурвалжлах боломж нөхцөлийг хангаж ажиллах болно. Түүнчлэн хээрийн байрлалд ажлаа хэвийн хэвийн явуулах өндөр хурдын интернэт, мэдээллийн төв, ажил, амралтын байр, унаа, хоол, эмнэлгийн үйлчилгээгээр  шаардлагатай нөхцөлд үйлчилнэ.

Эх сурвалж: Зэвсэгт Хүчний Жанжин Штаб

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж