Арван монголын гурав нь ядуу | News.MN

Арван монголын гурав нь ядуу

Арван монголын гурав нь ядуу

Арван монголын гурав нь ядуу

Үндэсний статистикийн хороо,  Дэлхийн банктай хамтран өнөөдөр /2019.06.21/ “Монгол Улсын хүн амын ядуурлын  түвшин 2018 судалгаа”-г танилцууллаа. Дээрх хоёр байгууллага 2002 оноос хойш  хамтран  өрхийн орлого, зарлага амьжиргааны түвшний судалж иржээ. Тус судалгаанд Монгол Улсын  904 мянган иргэн ядуу гэх  ангилалд байгааг  дурдсан байна.  Тухайлбал, 2016 онд  нийт хүн амын 29.6 хувь буюу 907.5 мянган хүн ядуу амьдарч байсан бол  2018 онд 28.4 хувь буюу  904 мянган хүн  болж ядуу иргэдийн тоо ялимгүй буурчээ.

2016 онд ядуу өрх 146.145 төгрөгөөр сарын хэрэглээгээ хангадаг гэх судалгаа гарч байжээ. Харин 2018 оны байдлаар  нэг хүнд сард 166.580 төгрөг ногдож байна.  Амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн тоо олон байгаа нь дундаж давхарга үгүй болж баян, ядуу гэсэн хоёрхон давхарга бий болоход нөлөөлж буй аж. 

Мөн энэ үеэр Дэлхийн банкныхан хот суурин газарт ядуурал нэмэгдэж, хөдөө орон нутагт ядуурал буурсныг онцоллоо.  Тухайлбал, орон нутагт 2016-2018 оны хооронд ядуурал 4.1 пунктээр буурсан бол хотод эсрэгээрээ 0.1 пунктээр нэмэгджээ.  Хот суурин  газарт амьдарч буй ядуучуудыг эзлэх хувиар нь авч үзвэл  2016 онд 62.1 хувь байсан бол 2018 онд 63.5 болжээ. Ийнхүү нэмэгдсэн шалтгаан нь Монгол Улсын  нийт хүн амын гуравны хоёр нь  хот суурин газарт  амьдарч байгаатай холбоотой аж. Нэг үгээр хэлбэл, ядуу амьдралтай 904 мянган иргэний 378.2 мянга нь Улаанбаатар хотод амьдарч байна.

Ядуурлын түвшнийг аймгаар нь  авч үзвэл  хамгийн өндөр нь Говьсүмбэр аймаг бөгөөд хүн амын талаас илүү хувь нь буюу 51.9  хувь нь ядуу амьдралтай. Харин ядуурлын түвшин Өмнөговь аймагт хамгийн бага буюу 11.8 хувьтай байна.

Дэлхийн банкнаас судалгааны тайланд дурдсанаар  “Хөдөө орон нутагт  мал аж ахуйн /МАА/ орлогын өсөлт  өндөр байгаа нь өрхийн орлогод нөлөөлсөн. Харин хот суурин газарт хувийн бизнес эрхлэгчдийн орлого буурсан нь ядуу өрхийн орлогод сөргөөр нөлөөлж байна.  Хотын өрхийн хувьд цалингийн болон хувийн  бизнесийн орлого нь нийт өрхийн мөнгөн орлогын гуравны хоёроос илүү хувийг эзэлж байгаа бол хөдөө орон  нутагт мал аж ахуйн орлого нь орлогын эх үүсвэрийг бүрдүүлж байна. Хэдийгээр ядуурлын түвшин буурсан ч олон  хүн ядуурлын шугамаас   дөнгөж дээгүүр түвшинд байна. Цаашид нийт хүн амын 15 хувь буюу  одоо байгаа 904 мянган хүмүүс дээр 475 мянган хүн нэмэгдэх эрсдэлтэй байна” гэжээ.

Ялангуяа, эх орны хөгжлийг нуруун дээрээ үүрэх учиртай 30-39 насныхан ядууралд гүн шигджээ. Ажилгүй гурван хүн тутмын хоёр нь 40-өөс доош насны бие эрүүл, ухаан саруул идэр нэгэн байна. Монголын хөгжлийг сэвхийтэл татах учиртай залуус маань өнөөдөр ажилгүйчүүдийн армийг түүчээлж, амьдралын баталгаажих түвшнээс доогуур иргэдийг манлайлж байна. Монгол дахь ядуурлыг бууруулах гол арга нь 904  мянган иргэнээ цалинтай орлоготой болгох. Ямар нэгэн нам үнэмлэхүй олноор ялснаар бус ажлын байр бий болгосноор л ядуурал багасдаг гэдгийг өнгөрсөн арваад жилд бид харсан. 

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-21 103.50.206.40

Энэ худлаа байна. 7 ядуу 2 боломжийн 1 дэлхийн хэмжээний баян байгаа. Орлогын тэгш хувиарлалт байгалийн баялагийг хэдхэн хүн хувааж идсэний гай. Монголчуудын өнөөдрийн ухамсарын түвшингийн харгай

Avatar

Зочин 2019-06-21 66.181.178.60

10 МОНГОЛЫН 9 НЬ ЯДУУ 1 НЬ ЭЛБЭГДОРЖИЙН ТӨРӨЛ.

Avatar

3 ni Nen Yaduu 2019-06-21 108.218.234.108

Mongoliin hun amiin 30% ni Nen yaduu, 45% ni Yaduu, 20% ni Dundaj, 4% ni Bayan, 1% ni Tasarhai bayan bn

Avatar

Иргэн 2019-06-21 103.57.95.199

3-хан сая хүнээ тэжээж чадахгүй Хүрэлсүх п-даа

Avatar

Зочин 2019-06-21 64.119.21.151

Ямар судалгаагаар гаргасан юм болоо? Нөгөө зурагт, хөргөгчтэй бол ядуу биш гэсэн судалгаа байхдаа, тэгээд бас дундаж цалин нэг сая гурван мянган ₮ гээд зарлаад бөйгаа биздээ. Яг ийм цалин авдаг нь хэд билээдээ. Ихэнх хүмүүс 500,0-600,0 мянга л авч байгаа гэхэд хилсдэхгүй шүү. Ажлын зар харж байхад ийм л цалинтай ажлууд дийлэнх нь байна лээ. Ядуурал буурсан гээд байгаа нь маш худлаа. Хөөрхий дөө монголчуудын минь амьдрал үнэхээр ядуу байгаа нь илт байхад тархи угаасан ийм судалгаа гаргаад л.

Avatar

Зочин 2019-06-21 49.0.212.220

Хүүкийн нам засгийн сонгуулийн шоу

Avatar

Зочин 2019-06-21 202.21.108.214

нээрээ ю тэгүүл гайгуй л юм бн штэ

Avatar

Зочин 2019-06-21 73.92.12.67

Fake news байна. 10 монголын 7 нь ядуу. Харин улдсэн гурвынх нь нэг нь тереес терсен тэрбумтан, 2 дахь нь MCS- ийн ажилтан, 3 дахь нь ОТ- ийн ажилтан……

Avatar

> 2019-06-21 49.0.212.220

Харин тийм, худал мэдээ, бас "ялимгүй буурчээ" гэцэн чаажээнэ

Avatar

Зочин 2019-06-21 64.119.26.143

Цалин нь сар бүр гэлүү улирал бүр нэмэгдсэнээр статистик гаргадаг хүүхэн сууж байнуудаа. Тэгэхээр худлаа, бодит байдалд 10ын 8, 9нь ядуу байгаа гэсэн үг байх нь. Өрхийн орлого үргэлж өсөөд байгаа гээ биздээ. Дундаж давхарга гэж хэлэхээр хүмүүс үлдсэн үү

Avatar

> 2019-06-21 49.0.212.220

Өрхий зарлага улам хурдтай өсч байна, мах бензиний үнээ хар, худлаа нам засгаа өмөөрөөд чааж байгаа мэдээ

Avatar

Зочин 2019-06-21 202.126.88.70

Хүн амын 70 хувь нь сарын 260 долларын цалинтай.

Avatar

Ха 2019-06-21 150.129.142.3

Ядуу бишээ, бүгд залхуу архичид л бгаа

Avatar

хэний захиалгат мэдээ вэ 2019-06-21 202.9.44.57

10 хүний 3 нь ядуу гэвэл бусад нь баян байхнээ. Монголчууд бүгдээрээ ядуу биш гэж үү? Бүгд ядуу болохоор гадны орнууд хүртэл ядуу орны иргэн харлах гэж байна гэж хардаад виз өгдөггүөй биз дээ. -2) бүгд ядуу учраас улс төрчид нь эх орноосоо хумслаад, эх оронодоо ямар ч ашиггүй гэрээ хийж эх орон элгэн саднаа худалдаад өөрсдөө баяжаад байгаа биз дээ. Тэд баян байсан бол ийм юм хийх үү?

Avatar

> 2019-06-21 49.0.212.220

МАН-ын сонгуулийн шоуны захиалгат мэдээ

Avatar

Зочин 2019-06-21 122.201.19.99

Энэ үнэн тэнэг мэдээгээ болиоч 10 хүний 7-8 ядуу ш дээ. хороон дээр бүртгэл гаргаад . будаа агшаагч , телевизортой бол ядуу биш дундаж амьдралтай гэж үздэг юм билээ. Үнэхээр тэнэг мэдээ

Avatar

мэдлэгээ дээшлүүлье 2019-06-21 64.119.20.52

ядуу хүн гэж сард 160 мянган төгрөгнөөс доош орлоготой хүнийг тооцдог юм. наад захын хоол хүнсээ ч авдаггүй хүнийг. Харин өөрийн чинь өмссөн гутал хэдэн төгрөгнийх вэ

Avatar

Зочин 2019-06-21 66.181.184.234

ХАМАГ БАЯЛАГАА УХУУЛЖ ГАДАГШ ЗӨӨЛГӨӨД ӨӨРСДӨӨ УЛАМ ӨР НЬ ЗУЗААРСАН ЯДУУЧУУД БОЛСООР… ЗОРИЛГОГҮЙ БОЛСОН БИД ХАЛАМЖ ТУСЛАМЖ ГОРЬДОЖ НЭХСЭН, НАЙР НААДАМ АМРАЛТ ЗУГААЛГАД АМИА ТАВЬСАН ХЭДЭН ДҮНХҮҮ Л БОЛЖ БАЙНА ДАА

Avatar

Хулгайч нарын өлгий нутаг 2019-06-21 175.38.211.239

Хамгийн том даргаараа хамгийн том хулгайч аа сонгочихсон чиг бх шиг

Avatar

7нь ядуу ! байна 2019-06-21 66.181.190.143

3 биш 7 нь ядуу

Avatar

Зочин 2019-06-21 203.91.116.118

санал нэг байна. 3 нь биш 7 хүн нь ядуу байна. Тооцоогоо зөв гаргаарай даа.

Avatar

Зочин 2019-06-21 182.160.37.80

10 монголын 7 нь ядуу. үлдсэн гурав нь хага баян. 60 тэрбумынхан элбэгдорж с.эрдэнэ

Avatar

Зочин 2019-06-21 103.212.118.58

Мэдэхгүй юм даа, эргэн тойрны 10 хүний 9 нь ядуу, ажилтай нь цалин багатай амьдралд нь хүрэхгүй байхад яахаараа 33% ядуурал гээд гараад байгаа юм бол доо,

Avatar

Зочин 2019-06-21 103.111.68.3

ШИ АХ ДЭЭРЭЭ ОЧЁО

Avatar

Зочин 2019-06-21 66.181.161.46

Ши ах дээрээ очъё, Шинжаан уйгартаа очъё гэж үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж