Харвардтай хамтран "Гүрэн" ЕБС-ийн захирлуудыг сургана | News.MN

Харвардтай хамтран "Гүрэн" ЕБС-ийн захирлуудыг сургана

Харвардтай хамтран "Гүрэн" ЕБС-ийн захирлуудыг сургана

“Гүрэн” дээд сургууль Харвардын Боловсролын Сургууль болон Харвардын Бизнесийн Сургуультай хамтран Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудын захирлуудад зориулж 6 сарын хугацаатай танхим болон цахим сургалт хослосон хос сертификаттай сургалтыг 2019 оны 7 сараас зохион байгуулахаар болжээ. Сургалт Англи, Монгол хэл дээр явагдах бөгөөд хувийн сургуулийн 10 захирал, улсын сургуулийн 2 захирлыг сонгон шалгаруулж сургах ажээ. Сургалт Монгол, Англи хэл дээр зэрэг явагдах юм байна.

Бизнес болон боловсролын салбарыг хооронд нь холбосон энэхүү хөтөлбөрөөр сургуулийн удирдлагын баг бүрдүүлэх, сургууль гэдэг байгууллагыг удирдах шилдэг практикыг заахын зэрэгцээ сургуулиуд дахь өөрчлөлтийг удирдах, боловсролын үйлчилгээг сайжруулах мэдлэг, ур чадвар болон аргазүй олгох онолын хичээлүүдийг мөн заах ажээ.

Танхимын сургалтанд 12 монгол захирлуудтай цуг сурах боловч цахим сургалтанд дэлхийн өнцөг булан бүрээс сургуулийн захирлуудтай цуг суралцах, танилцах, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломж бүрдэх юм.

“Гүрэн” дээд сургуулиас энэхүү хөтөлбөрийн үеэр дэлхийн шилдэг боловсролын байгууллагууд болох АНУ-ын Харвард, Стэнфорд болон Английн Этон коллеж зэрэг сургуулийн захирал, багш нарын төлөөллийг урьж авчиран, суралцагчидтай туршлага хуваалцах боломж олгож байгаа юм.

Сонгон шалгарсан улсын сургуулийн захирлуудад сургалтын төлбөрийг 50 хүртэл чөлөөлөх юм байна.

2019 оны 7 сараас эхлэн 2019 оны 12 сар хүртэл үргэлжлэх энэхүү 6 сарын хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл болон төлбөрийн талаар 89004136 утсаар лавлах болон demberel@gurun.edu.mn цахим шуудангаар хандан дэлгэрэнгүй мэдээлэл авч болох ажээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-21 64.119.21.151

Мэдээний гарчиг нь ойлгомжгүй, агуулга нь муу, ийм сэтгүүлчид сүүлийн үед их болжээ хаанахын бүтээгдэхүүнүүд юм болоо.

Avatar

Зочин 2019-06-21 50.24.94.62

Гадаад гэхээр л хөл алдадгаа болих хэрэгтэй. Юу заагаад байгаа юм. Хэрэгтэй ч юм уу үгүй ч юм уу

Avatar

Иргэн 2019-06-21 66.181.191.59

Харвардад сураад яадаг юм бэ? Дараа нь өөрсдөө баяжихын төлөө эх орон, ард түмнээ гаргуунд нь хаядаг, бөөн өс хонзон өвөртөлсөн хүмүүс болж төгсөөд гай лай болж байна. Харвард төгссөн хүмүүсээс ард түмнийхээ төлөө юу хийж гийгүүлсэн хүн хаана байна. Бөөн бүлэглэл болоод тэмцэлдээд байгаа биз дээ. Мөнгө шүтсэн онол заадаг сургуулиар яадаг юм.

Avatar

ard 2019-06-21 208.54.37.186

surgalt unegui ,neelttei buh zahirald ybuulah heregtei,Harvard mongotei shuudee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж