Үе үеийн Жагсаалын дарга нарын дурсамж уулзалт болж байна

Хуучирсан мэдээ: 2019.06.21-нд нийтлэгдсэн

Үе үеийн Жагсаалын дарга нарын дурсамж уулзалт болж байна

Үе үеийн Жагсаалын дарга нарын дурсамж уулзалт болж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор төрийн цэргийн байгууллагуудад алба хаасан үе үеийн Жагсаалын дарга, бага  дарга нарын “Дурсамж уулзалт” баярын арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд ёслолын жагсаалаар эхэллээ.

“Дурсамж уулзалт” баярын арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон төрийн захиргааны байгууллагуудад ажиллаж буй цэргийн алба хаасан алба хаагчдын төлөөлөл зэрэг 1300 хүн оролцож байна.

Анх удаагаа болж буй уг арга хэмжээг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн ИТХ болон нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штаб, “Монгол цэргийн нэгдсэн холбоо” хамтран зохион байгуулж байгаа юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж