Европын холбоо ОХУ-ын эсрэг эдийн засгийн хоригоо сунгав | News.MN

Европын холбоо ОХУ-ын эсрэг эдийн засгийн хоригоо сунгав

Европын холбоо ОХУ-ын эсрэг эдийн засгийн хоригоо сунгав

Европын холбоо ОХУ-ын эсрэг эдийн засгийн хоригоо сунгав

Европын холбооны төр засгийн тэргүүнүүд Украин дахь үймээн самуунтай холбоотойгоор ОХУ-ын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээгээ дахин хагас жилээр буюу ирэх 2020 он хүртэл сунгах шийдвэр гаргажээ.

Европын холбоо 2014 оны гуравдугаар сард ОХУ Крымыг өөртөө нэгтгэсэн, тус улсын зүүн хэсэгт Киевийн цэргүүдтэй дайтаж буй босогчдыг дэмжсэн хэмээн үзэж, анх удаа Москвад эдийн засгийн хориг арга хэмжээ авсан билээ.

Европын холбооны хэвлэлийн нарийн бичгийн дарга Пребен Аман "Минскийн хэлэлцээрийн хэрэгжилт хангалтгүй байгаагаас ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг дахин зургаан сарын хугацаагаар сунгахаар болсон" гэж ярьжээ.

Украины зүүн хэсэгт Оросыг дэмжигч салан тусгаарлагчид суусан хэрэг явдлаас илүү ОХУ 2014 онд Крымийг өөртөө нэгтгэсэн нь тус улсын эсрэг тавьсан хоригийг цуцлах асуудал улам адармаатай болгосныг шинжээчид онцолдог. Украины зүүн хэсэгт зэвсэгт тэмцэл одоо ч намжаагүй хэвээр байна.

ХБНГУ-ын канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон нарын Нормандын хэлбэрийн хүрээнд Минскийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай илтгэлийг тавьсны дараа ОХУ-ын эсрэг  хоригийг сунгах шийдвэр гаргажээ.

Крымын хойгийг Орост нэгтгэхийг хүлээн зөвшөөрөхгүй байх бодлогын хүрээнд Европын Холбоо Крым болон Севастополийн асуудлаарх Оросын эсрэг багц хориг арга хэмжээг өнгөрсөн пүрэв гаригт нэг жилийн хугацаагаар сунгасан байна.

Эх сурвалж: REUTERS

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-21 202.179.6.162

1Т ЕХ ОРОСЫН ЭСРЭГ БУС КРЫМЫН ЭСРЭГ ХОИГОО СУНГАСАН ЭНЭ НЬ ТУСДАА Х ОРИГ ЮМ 2Т ЕХ ХУРАЛДАЖ СУНГААГҮЙ САНАЛ НЭГДЭЖ ЭНЭ АСУУДЛААР ХУРАЛДАЖ ЧАДААГҮЙ ТУЛ ХОРИГТ ЗААСАН ЁСООР АВТОМАТААР СУНГАГДСАН. ОРОСЫН ЭСРЭГ ХОРИГ НЬ 6САР ДУТАМ КРЫМЫН ЭСРЭГ ХОРИГ НЬ ЖИЛ ДУТАМ ХЭЛЭЛЦЭГДДЭГ АЛЬ АЛЬ ДЭЭР НЬ ЕХ НЭГДМЭЛ БАЙР СУУРИА АЛДААД АВТОМАТААР СУНГАГДААД ЯВААД БАЙГА

Avatar

Зочин 2019-06-21 202.179.25.74

Европын холбоо ОХУ-ын Эсрэг хоригоо Сунгалаа гээд Өөрсөдөө бас давхар ЭЗ-ын Хохирол амсана шүү дээ Оросууд тийм ч амар Барууныханы гарын хөдөлгөөнөөр хөдлөх Улс орон биш шүү дээ

Avatar

m 2019-06-21 202.55.191.130

ter vnen shuu. orosuud hyatad enhtheg turk brazil geed oor ornuudtai hudaldaa ediin zasagaa talaar hariltsaj horigiig ogt toohgui bgaa daa…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж