Ардчилсан холбооны гишүүд УИХ-ыг тарахыг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2019.06.21-нд нийтлэгдсэн

Ардчилсан холбооны гишүүд УИХ-ыг тарахыг шаардлаа

Ардчилсан холбооны гишүүд УИХ-ыг тарахыг шаардлаа

Монголын Ардчилсан холбооны Удирдах зөвлөлийн ахмад гишүүд  УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ татгалзахыг уриалж өнөөдөр /2019.06.21/ мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын гишүүдийг чадамжгүй, Үндсэн хуульд заасан “Ардчилал, шударга ёс, хүмүүнлэг ардчилсан нийгмийг байгуулж, үндэсний эв нэгдлийг хангаж, хуулиа дээдэлнэ” гэсэн зарчмыг хөсөрдүүлж, УИХ утгаа алдлаа гэдгийг тодотгоод  УИХ-ыг тарахыг шаардлаа.  УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд бүрэн эрхээсээ татгалзаж бусад гишүүддээ үлгэр дуурайлал үзүүлэхийг уриалж байна гэв.

Монголын Ардчилсан холбооны Удирдах зөвлөлийн ахмад гишүүний хэлж байгаагаар “АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд сөрөг хүчний үүргээ муу гүйцэтгэж урвагч байдлаар ажиллаж байна. Намын дарга С.Эрдэнийг огцрохыг шаардаж байна” гэсэн юм.

Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг  хууль  зөрчигч УИХ-ын гишүүд батлах эрхгүй, ард түмнээрээ хэлэлцүүлэх ёстой хэмээгээд  УИХ-ын гишүүд ард түмэндээ үнэлэгдэхийг хүсвэл  бүрэн эрхээсээ татгалзах сонголт үлдсэн гэдгийг тодотголоо.

Ш.АДЪЯАМАА

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж