Дональд Трамп: Иран улс том алдаа хийлээ

Хуучирсан мэдээ: 2019.06.21-нд нийтлэгдсэн

Дональд Трамп: Иран улс том алдаа хийлээ

Дональд Трамп: Иран улс том алдаа хийлээ

Ираны агаарын хилийг зөчсөн АНУ-ын армийн дроныг буудан унагааснаа тус улс өчигдөр /2019.06.21/ хүлээн зөвшөөрсөн. Харин Пентагон уг дрон Ираны агаарын хил рүү нэвтрээгүй, олон улсын агаарын орон зайд нисч явсан хэмээн үгүйсгэсэн юм.

Уг мэдээллийн дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсандаа “Иран улс маш том алдаа хийлээ! Энэ алдааныхаа төлөө Иран улс зүгээр өнгөрөхгүй. Би үүнийг баталж байна” гэж нийтэлсэн байна.

Түүний энэхүү мэдэгдэл АНУ-Ираны хооронд байдал хурцдаж магадгүй нөхцөл байдал үүсгэж, энэ нь газрын тосны ханшид хүртэл нөлөөлжээ.

Харин газрын тосны үнэ нэмэгдсэний дараа Дональд Трамп “Үүнийг санаатай үйлдэл гэж хэлэхэд хэцүү юм. Хэн нэг бодлогогүй этгээдийн хийсэн тэнэг үйлдэл байж болох юм” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

Гэсэн ч Иран улс хэлсэн үгээ хатуу хамгаалж, тус улсын Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф унагасан дроны хэсгүүдийг Иран улс өөрийн хил доторх голын уснаас гаргасан гээд холбогдох баримтуудыг НҮБ-д танилцуулахаа мэдэгджээ.

Эх сурвалж:CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж