Маргааш хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө болно

Хуучирсан мэдээ: 2019.06.21-нд нийтлэгдсэн

Маргааш хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө болно

Маргааш хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө болно

Байгаль дэлхий, гариг эрхэс, он цаг тооллын бас нэгэн солбицлыг хүн төрөлхтөнд харуулдаг дэлхийн хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө маргааш /2019.06.22/ тохионо.

Зурхайч Л.Тэрбишийн хуанлид тэмдэглэснээр бол   маргааш  өдрийн наран 4 цаг цаг  53 минутанд мандаж, орой 20 цаг 55 минутанд жаргана.Энэ өдөр нар хамгийн өндөрт мандаж, маргаашнаас эхлээд хөөрөх цэг нь доошилдог.  Тийм ч учраас нар буцна гэж Монголчууд ярьдаг.

Шинжлэх ухааны ойлголтоор бол зургадугаар сарын 22 буюу энэ өдөр дэлхий нарнаас хамгийн хол, 152 сая км зайд хүрдэг бөгөөд дэлхийн тэнхлэгийн хойд үзүүр нар руу хазайж, үд дундын нар Мэлхийн зам дээр эгц тусдаг байна.

Тиймээс дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын бүх өргөрөгт нар хамгийн өндөрт мандаж, хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө болдог. Энэ өдөр хойд туйлын цагираг дээр нар жаргахгүй, бүтэн хоногийн туршид мандана. Иймд зургадугаар  22-ны өдрийг зуны туйлын өдөр гэж нэрлэдэг аж.

Тэгвэл энэ өдөр дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст эсрэгээр нар хамгийн доор мандаж, Экватороос өмнөд туйлын цагираг хүртэл бүх өргөрөгт шөнө нь өдрөөсөө урт болдог байна.

Э.ЖОНОН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж