Үзэглээгүй гэрээ ба үзэгдээгүй баривчилгаа! | News.MN

Үзэглээгүй гэрээ ба үзэгдээгүй баривчилгаа!

Үзэглээгүй гэрээ ба үзэгдээгүй баривчилгаа!

Үзэглээгүй гэрээ ба үзэгдээгүй баривчилгаа!

Монгол Улсын сайд асан М.Энхсайханыг АТГ-аас баривчилжээ. Бүр шүүхийн тогтоолгүйгээр, шөнийн цагаар.  Энэ тухайд АТГ албаны товч мэдээндээ “Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах явцад бусдад хууль бус давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайханыг 2019 оны зургадугаар сарын 20-ны өдрөөс сэжигтнээр баривчилсан” гэжээ.

Товчхондоо, Монгол Улсын сайдаар ажиллаж байхдаа М.Энхсайханыг Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах явцдаа “Энержи ресурс”-т илт давуу байдал олгосон гэж АТГ-аас буруутган 461 дүгээр ангид аваачин саатуулсан үйл явдал өчигдөр өрнөж.

Урьд нь “хар Баасан” гаригт баривчилгаа явуулдаг байсан хууль хүчнийхэн Пүрэв гаригт бусдыг барьж хорьдог болсон нь бас л улс төрийн учир шалтгаантай. ТЕГ-ын экс дарга Б.Хурц, 461 дүгээр ангид амиа хорлосон гэх шүүгч Л.Бямбааг мөн л Пүрэв гаригт баривчилсан. Үүний цаад шалтгаан нь залхаан цээрлүүлэх хуулийнхний арга, заль байж мэдэхээр харагдаж буй.

М.Энхсайханыг хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулахдаа  “Энержи ресурс"-т илт давуу байдал олгосныг өөрийгөө шатаадаг С.Эрдэнэ, өөр бас бус хоёр хүн гэрчилсэн гэнэ. Гэрч үнэн ч ярьж болно, худлаа ч гүтгэж байж мэднэ.  АТГ хэн нэгний үгэнд итгэх биш хуульд заасан баримт, нотолгоог үндэслэх ёстой юм.

Үнэндээ, Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ бол үзэглэгдээгүй, Засгийн газрын архивт шороо тоосондоо дарагдаад үлдсэн төсөл төдий. Болсон үйл явдлыг хөөвөл 2014 онд Монголын Засгийн газар Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах олон улсын тендерийг зарласан байдаг. Тендерт “Шинхуа Энержи”, “Энержи ресурс”, “Сумитома” зэрэг Хятад, Монгол, Японы гурвалсан консерцуми шалгарсан бөгөөд энэ ажлыг хариуцаж байсан нь М.Энхсайхан мөн үү гэвэл мөн. Учир нь, тэр Монгол Улсын эдийн засгийг томруулах, Монголд ашигтай гэрээ байгуулахыг хүсч байв. Тиймдээ ч, "Мега төсөл шил шиг хэврэгхэн" болохыг удаа дараа сануулж байсан юм. Уг гэрээ зурагдсан бол Монголын эдийн засагт шуудаар 4 тэрбум хүртлэх ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэхээр, дор хаяж 2000 хүн өндөр цалинтай ажил байраар хангагдах  байлаа. Хөрөнгө оруулагчаар тендерт шалгарсан гурвалд Монголын Засгийн газраас

  • Монгол Улсын хуулинд заасан бүх татвар хураамжийг төлнө.
  • 5-8 хувийн роялти төлөх
  • Дэд бүтэц буюу нүүрс угаах үйлдвэр барих, төмөр зам өөрийн хөрөнгөөр тавих нөхцөлийг тавьж байсан юм. Гэвч энэ бүхэн цаасан дээр үлдсэн. 

Сайн чанарын коксжих нүүрсийг чанар багатай нүүрстэй хольж нэг стандартын бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр нийт нүүрсний ашиглалт сайжирч, бүтээгдэхүүний гарц нэмэгдүүлэх,  нүүрсийг орд газрыг сорчилж олборлохоос сэргийлж, уурхайг удаан хугацаанд үр ашигтай олборлох боломжийг бүрдүүлэхийн тулд Тавантолгойн хөрөнгө оруулалтын төсөл дээр ажиллаж байсан ажлын хэсэг хөрөнгө оруулагчдад чамгүй өндөр шаардлага тавьж байсан. Даанч, хөрөнгө оруулалтын гэрээ үзэглэхийн даваан дээр УИХ-ын дарга асан З.Энхболдын оролцоотойгоор хөрөнгө оруулагчид үзгээ өвөртлөөд буцсан юм. Энэ бол 2015 оны үйл явдал. Үнэхээр хэн нэгэн сайн эр чулуу шидэх төдийд мега төсөл хэрхэн бутран унадаг болохыг Тавантолгой төсөл бодитоор харуулсан.

Тухайн үед Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайханы ахалж боловсруулсан төслийг УИХ хүлээж аваагүй, ЗГХЭГ-аас төслөө буцааж татсан.  Тухайн үед өдгөө Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж буй З.Энхболд "Тавантолгойн гэрээ боловсруулахдаа хоёр сая хувьцаа эзэмшигчдийнхээ зөвшөөрлийг аваагүй тул" гэх хачирхалтай шалтаг дурдаж, шалтгаанаар хөрөнгө оруулалтын  төслийг буцааж, Ерөнхийлөгчийн албан бус зөвлөх Л.Эрдэнэчимэг "Тавантолгойг гацаасандаа баяртай байгаа"-гаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж байсан билээ.  Ингээд л "Миний нэр байдаггүй" гэгчээр Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах гэсэн Ч.Сайханбилэгийн Засгийн газрын бодлого энэ хүрээд дууссан.

Ерөнхийлөгч Х.Баттулга, М.Энхсайхан хоёр эртний дайснууд. Тэдний зөрчил бүр эртнээс 2013 оноос, Монголд тавигдах төмөр замын царигийн маргаанаас эхэлсэн байдаг. Х.Баттулга Оросын буюу өргөн царигтай төмөр зам хойшоо барих, М.Энхсайхан дэлхийн орчин үеийн жишгээр нарийн царигтай төмөр зам урагшаа тавих ёстой гэсэн үзэл бодлын зөрчил  эхэлсэн. "Би чамаар Монголоороо тоглуулахгүй" гэж хэлснийхээ төлөө М.Энхсайхан халагдах тушаал Х.Баттулгаас авч байв. Тэр бол Ерөнхийлөгч Х.Баттулга Үйлдвэр худалдаа, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан үе. Энэ зөрчил хурцадсаар өнөөдөр “хүн олдвол хэрэг тохоход амархан” гэгчид хүрсэн бололтой.

Дашрамд сануулахад, УИХ-аар төмөр замын царигийн асуудлыг хэлэлцэх үеэр Монголын парламентын гишүүдийн утсанд гаднаас учир битүүлэг мессеж ирсэн дуулиан дэгдээд эзэн холбогдогчийг нь ТЕГ зарлалгүй тэгсхийгээд л намжсан. 

Х.Баттулга Ерөнхийлөгчийн хувьд урагшаа төмөр зам тавихаас илүү хойшоо, өргөн царигтай төмөр зам тавихыг эртнээс ярьж, хүсч байсан.  Өнөөдөр энэ амбицаа ил тод илэрхийлдэг.  Үүнийгээ цэрэг танкны зохиол болгож телевизээр цацаж байсан ч мөн л төмөр замын төсөл, царигтай холбоотой. Төмөр замын төсөл болгон дээр түүний  ашиг сонирхол, амбиц ил гарч илт давамгай оролцдог нь ч үнэн. Сүүлийн арван жилийн дотор Ерөнхийлөгч Х.Баттулга  Монголын төмөр замын бодлогыг зангидаж, тодорхойлж, барьж, бүтээн байгуулах ажлыг хариуцаж иржээ.  Тэрбээр төмөр замын бүтээн байгуулалтын шав тавих ёслол хоёр ч удаа үйлдсэний нэг нь Гашуунсухайтын төмөр замын гэх 267 км төмөр зам бөгөөд энэ төсөл шороо овоолоод дууссан. Нөгөө нь нөхөн үржихүйн төмөр зам.  Яг одоо ид яригдаж буй сэдэв. Зах зээлийн чөлөөт эдийн засагтай оронд төр нь хувийн хэвшлээрээ ажлаа хийлгэдэг, хувийн хэвшилдээ боломж олгодог. Тэгж байж эдийн засгаа хөгжүүлдэг, тэлдэг.  Харамсалтай нь, Монголд  тэс өөр эдийн засгийн бодлого хэрэгжиж байна.  Хувийн хэвшлийнхнээ айлгаж, сүрдүүлж, хууль, хүчнийхэн, тагнуул, тусгайгийнхнаар мөрдүүлж шалгуулж, буутай гавчид  камерын өмнө  бизнесийнхнээ барьж хорьдог, өмчийг нь ичиж зовохгүйгээр булааж, дээрэмддэг болсон. Төр нүүрс ухаж, зарж, төмөр зам барьж, махны ченж хийж, малын наймаа ярьдаг болсон. Ийм л эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлж буй эрх баригчид М.Энхсайханыг баривчилж гэнэ.

М.Энхсайханы боловсруулсан Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төсөл яг яасан бэ гэж үү! Нэгд, гэрээ зурагдаагүй.  Хоёрт, зурагдаагүй гэрээний төслөөр эх орныхоо эрх ашгаас урвасан гэх ял тулгаж байгаа нь жинхэнэ хэлмэгдүүлэлт юм.  Гуравт, эх орны эрх ашиг гэж юу вэ. Яг үүнийг хэн яаж тодорхойлж байгаа юм бэ. Алдсан боломжийг хэлэв үү, аль эсвэл айл хөршийн сонирхлыг хөндөв үү.

Хэрэвзээ эдийн засгийн алдсан боломжийг ярьж байгаа бол эхлээд алдагдсан төмөр замаа хайх ёстой.  Алдагдсан төмөр замаас болж Монгол Улс хэчнээн хэмжээний ашиг орлогоо алдсан бэ.  М.Энхсайханы боловсруулсан Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглээгүйгээс болоод хэр их ашиг орлого, хэчнээн ажлын байр, Монгол Улсын эдийн засагт үзүүлэх эерэг боломжуудаа бас  алдав.  АТГ-ын ажил эндээс л эхлэх ёстой байв.

Гэвч,  хөрөнгө оруулалтын төлөвлөгөө төдий, цаасан дээрх төслөөр баривчилгаа явуулж, бусдын эрхэнд халдаж байгаа АТГ-аас жинхэнээсээ айдас, хүйдэс үнэртэж байна.  АТГ-ын шинэ дарга аяганы хариугаа хэн нэгэнд барихыг хүссэн  ч байж мэднэ.   Цаасан дээр үлдсэн хөрөнгө оруулалтын гэрээ хэний эрхэнд халдаж, хэнийг  яаж хохироосныг   АТГ хуулийн дагуу шалгаж, мөрдөж олж тогтоохгүйгээр бусдын ховоор ажил хийж, даргын үгээр баривчилгаа явуулж боломгүй. Бид чинь уг нь хуульд үйлчилдэг эрх зүйт төртэй, хүний эрхийг хамгаалсан Үндсэн хуультай улс хэрэвзээ мөн бол шүү дээ.

Эцэст нь, Монголд хуульд биш даргад үйлчилдэг, хуулийн нотолгоогоор биш гэрчийн үгээр байцаадаг, баривчилдаг хуулийн байгууллагатай болбол  эрх зүйт төрийн мөн чанар, иргэдийн амьд явах эрх чөлөө алдагдана. Эрх мэдэл+мөнгө+хууль, шүүх гэсэн бүлэглэл  энэ улсын эзэн болно. Хэн ч хэнийг гүтгэж, хэнд ч яаж хэрэг тохож мэдэх  хонгилын үед хүний эрх, эрх чөлөө, Монголын ардчиллын төлөө эмгэнэл илэрхийлье!

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
17
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

92 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-06-21 202.179.25.189

3-хан сая хүн амтай монголчуудад нутаг дэвсгэр, тусгаар байдлаа алдан байж авах мега төслүүд хэрэгтэй юу? Мега төслийн мөнгө Хятадаас. нөхцөл нь Хятад мөнгө, хятад техник, технологи, хятал ажиллагсад гэж гэрээнд суудаг. Одоо Хөшигт хөндийн нисэхийг хараарай. .Тэр мега төсөл дээр ажиллах монгол хүчин бий юу? Цөөхөн хэдэн хүн байгаад бусад нь хятал байна. Мега төсөл 3 сая хүнийг хөгжүүлэхгүй боолчилно.

Avatar

Зочин 2019-06-21 202.55.188.38

Хамгийн эхлээд төмөр замыг гацаасан, төслийг шороо болгосоноос, монгол улс эдийн засгийн хувьд яаж хохирсоныг тоо байтай нь тооцон гаргаж, эзэдтэй нь хариуцлага тооцох хэрэгтэй. Төмөр замыг гацаасан хүмүүс эх орноосоо урвасан байх бүрэн үндэстэй. Тэд одоо ч төрийн толгойг зайдалчихаад эзэддээ үйлчилсээр байхыг үгйсгэхгүй. Би л лав хадаж байна.

Avatar

зочин 2019-06-21 66.181.180.233

Хуулиас гадуур хэрэг үйлдсэн нөхдийг хуулиас гадуур баривчлахад юу нь болохгүй гэж,хорыг хороо гэсэн хуучны үнэн үгтэй юм

Avatar

Zochin 2019-06-21 122.201.22.69

Noron muu sanaatnuud mongoliig zalgih gej vv vgvi bailgvidee udaan vrgeljilgvi buz

Avatar

Зочин 2019-06-21 203.91.115.40

Ичмээр юм .Ерөнхийлөгч баттулга .

Avatar

Зураач 2019-06-21 90.207.135.10

АТГ яс хаяж байна уу, Ерөнхийлөгч .М.Энхсайхан хоёрын дунд?

Avatar

Батый 2019-06-21 202.131.230.50

Монголд мэдлэг чадвартай хүн хэрэггүй. ХҮНИЙ ДУТАГДАЛ ДЭЭР ДӨРӨӨЛЖ ХООЛОО ОЛЖ ИДДЭГ, харин өөрөө юу ч хийх чадваргүй, АУГАА ШУДАРГА хүмүүс хэрэгтэй.Монголд зах зээлийн эдийн засгийг гадарладаг хоёр Ерөнхий сайдын нэг нь Энхсайхан. Нөгөө нь Амаржаргал. Одоо гурван сул сурлагатай оюутнаар нь гэрчлүүлээд багшийн албан тушаалын давуу байдлаа ашигласан гээд Амаржаргалыг баривчлах хэрэгтэй.Бидэнд зүгээр л СЭЛЭМ ЭРГҮҮЛЭГЧИД хэрэгтэй, САЙН ТОЛГОЙ ХЭРЭГГҮЙ.Ингэж байж л МОНГОЛ ХӨГЖИХ бололтой ..2019.6.22

Avatar

Ард 2019-06-21 80.83.237.46

Зугээр гудманд байсан оор намын хунийг Элчин сайдаар шагнах уу?!

Avatar

Зочин 2019-06-21 66.181.161.18

Энэ баривчлагаа бол эцсийн дүндээ МАН-ын засгийн арчаагүй үйлдэлийн илрэл мөнөөсөө мөн юм.!!! Эрх мэдлээ ерөнхийлөгчид алдаад түүний ч гэждээ З.Энхболдын толгойгоор өөрийнхөө намын нэр хүндийг сонгуулийн өмнө харлуулж байгаа нэг хэлбэр юм.???

Avatar

Иргэн 2019-06-21 202.9.42.32

Үнэн бичжээ.

Avatar

Зочин 2019-06-21 172.58.136.144

Jenko zi 2 iig hazaad ch enhsaihan d huraahgui

Avatar

Иргэн 2019-06-21 66.181.161.109

2.муу хүүрийг хоёуланг нь хорь бууд

Avatar

Иргэн 2019-06-21 64.119.25.34

Энэ ч арай л хэтрэнээ

Avatar

иргзн 2019-06-21 202.179.24.31

Тэнэг байна даа энэ Сэтгүүлч юмны наад цаад учрыг Ойлгоогүй байж Худлаа сүржигнэж бичиж байдаг шал Түүхийгээрээ байна даа

Avatar

иргзн 2019-06-21 202.179.24.31

Хуулинд чинь бас ямарваа Гэмт хэргийг шууд утгаар Үйлдээгүй ч Завдсан гэсэн Зүйлээр ялладаг шүү Жнь Хүний амь хороохыг Хүчиндэхийг завдсан гээд тийм учраас Энхсайхан Албан тушаал Эрх мэдлээ ашиглаж Гадныханд ашигтай Гэрээ хэлэлцээ хийхийг Завдсан байна Тухайн үеийн УИХ-ын дарга асан Энхболд зогсоогоогүй бол өнөөдөр бас л нэг Баялгаа Гадныханд алдчихсан

Avatar

ЗОЧИН 2019-06-21 124.158.107.8

ЭНД БИЧСЭН СЭТГЭГДЭЛ НИЙТЛЭГДДЭГГҮЙ ЮМ БАЙНА

Avatar

Зочин 2019-06-21 124.158.107.8

ЭНЭ М,ЭНХСАЙХАН МОНГОЛ УЛСАД ТӨРЖ ӨСӨӨД УЛС ҮНДЭСТНИЙХЭЭ ЭСРЭГ ХУУЛИАР ДАМЖУУЛЖ ИХ ОЛОН МУУ ЗҮЙЛ ХИЙСЭН НӨХӨРДӨӨ ЧАМАЙГ ХҮМҮҮС МЭДНЭ МАРТАХГҮЙ ШҮҮ

Avatar

Зочин 2019-06-21 202.21.109.154

odoo MEGA tusliig nuraasan humuusee barivchilaach.Battulga MAH ged tedniig bugdiig ni .Mongol ulsiin erh ashigaas urvasan geed

Avatar

Зочин 2019-06-21 122.201.31.44

Sonin.mn лав Жэнког муулсан сэтгэгдэлийг шууд устгаж бн лээ, Жэнкотонууд зөвхөн хуулийн салбарыг балиартуулаад зогсохгүй хэвлэлийг базаж буй бололтой, хорон муу санаатнууд ялагдаж дуусдаг даа, хэзээ нэг цагт Жэнко Зи мэтийн малуудаас салах цаг ирэх байлгүйдээ

Avatar

Зочин 2019-06-21 202.9.42.28

Женко Зика хоер байхад бид еедлехгуй нь тодорхой орос вирус

Avatar

Буруутай 2019-06-21 122.201.24.194

Энхсайхан чоно борооноор гэдэг шигл зүтгэж бсан, гэрээг зураагүйнч зөв, нэгэнт зурчвал Оюутолгойл шиг Монголыг өрөнд оруулаад дуусна, энэ хүнийг монголл гэж байхыг би лав сонсоогүй, хөлсний бичээч больдоо өөрөөр талхаа олоо

Avatar

Ж 2019-06-21 167.114.241.66

Лав тэр гэрээ хийгдээгүй тэрнээс хойш амьдрал улам л хэцүү болоод бна

Avatar

Дошиннис 2019-06-21 50.99.159.39

Энхсайхан шоронд орох нь зов. Тэр ТТ ашигтай гэрээ хийсэн бол бид одоо сайхан байх байлаа харин З.Энхболд зогсоож Монголдоо авч улдсэн шуу.

Avatar

Зочин 2019-06-21 202.131.236.122

Энэ Зика, Женко 2 чинь хэзээ буух билээ? хүмүүсээ?

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа:Бидэнд мэдлэг чадвартай хүн хэрэггүй, сэлэм эргүүлэгчид л хэрэгтэй. 2019-06-21 103.229.120.133

Монголд мэдлэг чадвартай хүн хэрэггүй. ХҮНИЙ ДУТАГДАЛ ДЭЭР ДӨРӨӨЛЖ ХООЛОО ОЛЖ ИДДЭГ, харин өөрөө юу ч хийх чадваргүй, АУГАА ШУДАРГА хүмүүс хэрэгтэй.Монголд зах зээлийн эдийн засгийг гадарладаг хоёр Ерөнхий сайдын нэг нь Энхсайхан. Нөгөө нь Амаржаргал. Одоо гурван сул сурлагатай оюутнаар нь гэрчлүүлээд багшийн албан тушаалын давуу байдлаа ашигласан гээд Амаржаргалыг баривчлах хэрэгтэй.Бидэнд зүгээр л СЭЛЭМ ЭРГҮҮЛЭГЧИД хэрэгтэй, САЙН ТОЛГОЙ ХЭРЭГГҮЙ.Ингэж байж л МОНГОЛ ХӨГЖИХ бололтой ..2019.6.22

Avatar

mongol 2019-06-21 103.10.23.218

Монголд хуульд биш даргад үйлчилдэг, хуулийн нотолгоогоор биш гэрчийн үгээр байцаадаг, баривчилдаг хуулийн байгууллагатай болбол…ийм хуультай шүү дээ, эрүүгийн хэргийг хянах хуулийг өөрчлөх хэрэгтэй шүү

Avatar

Зочин 2019-06-21 49.190.155.175

ХЭРЭВ ЭНЭ ГЭРЭЭ ЗУРАГДСАН БОЛ ЯАХ ВЭ?! ГЭЖ ЭДИЙН ЗАСГИЙХ НЬ ҮР ӨГӨӨЖИЙГ БОДОЖ ҮЗЭЭД ЭРГҮҮЛЭЭД УЛС ОРОНД УЧРУУЛСАН ХОХИРОЛ ДЭЭР НЬ ЖОНКУУ ЗИКА НАРЫГ ХЭРЭГТ ТАТАХ ХЭРЭГТЭЙ!!! БҮГДИЙГ НЬ ИЖИЛХЭН ШАЛГА!!!

Avatar

Зочин 2019-06-21 112.72.11.119

Яг тийм шүү маш их боломж алдлаа

Avatar

ахмад эмч 2019-06-21 103.229.122.136

АТГ -ын даргыг солих гээд байсны шалтгаан үр дүн гарч байгаа биздээ энэ бол эхлэл дараа нь ямар хууль бус ч хамаагүй баривчилгаа үргэлжлэх биз

Avatar

зочин 2019-06-21 66.181.161.58

Харин ч тэр гэрээ нь байгуулагдчихсан бол улсын сан хөмөрөгөнд их л нэмэртэй байх байлаа ..

Avatar

Зочин 2019-06-21 202.131.225.150

Баригдаагүй бол хулгайч биш гэж үздэг… Энхсайханы хувьд баригдсан байлаа ч хулгайч биш гэдэг зарчимаар явж ирсэн хүн шүү дээ

Avatar

Зочин 2019-06-21 202.131.225.150

больж үз……… Энхсайханы талаас энэ нийтлэлийг бичиж гаргаж байгаа нь тодорхой байна…. Энхсайхан ХЯТАДуудын талд тэдний гар хөлд илтэд үйчиллэж байсан нь өнгөрсөн хугацаанд харагдсэн зүйллл…. Баригдаагүй бол хулгайч биш гэдэг үг бий…. Энхсайхан, Элбэгдорж, Э…. нарын хувьд баригдсан байлаа ч хулгайч биш гэдэг хууль үйлчилсээр ирсэн шүү дээ….

Avatar

Зочин 2019-06-21 202.9.42.147

Захиалж шоронд хийлгэж байгаа нь Женко юу. АТГ шинэ эзнийхээ анхны даалгаврыг амжилттай биелүүлэв.

Avatar

Зочин 2019-06-21 119.40.99.5

Женко Зика 2 ийн идэж уусан 280 сая доллар. түүний хүүнд төлж буй 55 тэрбумыг гоё сайхан, ард түмэнд зөв зүгээр гэж харагдуулахын тулд хэн нэгэн хүнийг бариж хориж балбах ёстой болсон. Тэр нь Энхсайн болж байна. Учир нь далимаар ньь өөрийн ирээдүйн хамгийн том өрсөлдөгч хүнээ улс төрөөс зайлуулах гэсэн хэрэг. Алтанхуяг тийм л шударга юм бол одоо тэгээд үгээ хэлээч

Avatar

Зочин 2019-06-21 202.55.188.35

Төмөр замын өргөн, нарийн царигийн маргаандаа ч бас биш юм. М. Энхсайхан Баттулгын төмөр замын 280,0 сая доллар дашийн шог болсоныг олон нийтэд анх удаа ил гаргаад Баттулга үүндээ шалгагдаад одоо харин сөрсөн базаа хийж байгаа юм биш үү?

Avatar

NEG L BISH EE 2019-06-21 76.120.135.96

SHOROND BISH ERUNHII SAIDIIN ALBAN TUSHAALD SUUJ BAIH YOSTOI HUN GEJ BODDOG DOO

Avatar

Зочин 2019-06-21 202.179.6.162

ЭРҮҮДЭН ШҮҮДЭГ ЭЛБЭГДОРЖИЙГ ХЭЗЭЭ ХОРИХ ВЭ? ТОЛГОЙ ДЭЭР НЬ ЯЛАГДАС АСГАЖ МОНГОЛЧУУДЫН ӨӨШӨӨГ АВЧ ӨГНӨ ҮҮ

Avatar

Зочин 2019-06-21 194.230.155.179

Zorigiin a l u u r c h i n bitgii gutsoo

Avatar

Tagnuul 2019-06-21 91.186.76.131

Mongol ulsiin undesnii erh ashgaas udaa daraa sanaataigaar urvasan hun bol M.enhsaihan. Naad zahiin jishee ni Mongol ulsiin tagnuuliin uil ajillagaand notstoi ur dagavar avchirsan togtool gargaj mergeshsen tagnuuliin alba-g tatan buulgaj baisan. Mun hyatadiin tusgai albadtai nuuts tohiroltsoo hiisen tuhaigaa ilchilsen audio bichleg ni online-d baidag

Avatar

Зочин 2019-06-21 202.55.188.39

5толгойн Эрдэнэ өөриигөө шатаадаг тэр гэрчээр ороод Энхсайхан ганцруу шатсан нөхөрт хэн байр өглөа

Avatar

17 чингэлэг спиртийн хар мөр 2019-06-21 202.21.100.210

Монгол улсын ерөнхий сайд агсанг шалгаж болно гэхдээ үндэслэл байх ёстой зарим нөхдүүд өөрийгөө мөнхийн АТГ дарга ерөнхийлөгч болно гэж зүүдлэж мөрөөдөх юм аливаа зүйл өөрийн цаг хугацаа төгсөх цаг ирдэг шүү . АТГ-н дарга,ерөнхий прокурор та нар үнэхээр шударга юм бол Х.Баттулга түүний нөхдийн төмөр замд үргүй зарцуулсан 250 сая доллар, МАН-н УИХ-н гишүүдийн ЖДУ-н эрүүгийн гэмт хэргийг гаргаж ирээж түмэн олон үүнийг мэдэж байгаа шүү

Avatar

280 2019-06-21 49.190.155.175

Өөрөө 280 сая амдоллар гэсэн байна л даа!

Avatar

Зочин 2019-06-21 66.181.161.80

Ерөнхийлөгч үүрэг өгөөд АТГ дарга Дашдаваа ухаан мэдрэлгүй баривчлаад байгааг энэ сэтгүүлч яв цав мэдэж байх нь. Бас нэг зүйл нь хүн а**х гээд хутга бариад гүйж яваа хүнийг таслан зогсоогоод хэрэг үйлдэхийг завдсан гэдэг зүйл анги бий бөйхаа. Нэг тиймэрхүү юм болоогүй л байгаасай билээ. Том эх орончид хэрэгт орох дөхөхөөрөө л ард түмэндээ их хайртай болдог доо.

Avatar

Зочин 2019-06-21 66.181.161.58

Тэнэгтдэг байншдэ .. хүн а**х гээд гүйж явсаныг нь яаж нотолдог юм ? ..,,мах хэрчихгээд л,, гэвэл яахуу ?

Avatar

Enhee 2019-06-21 103.229.121.39

Battulgiig bodvol mundag chadaltai estoi bolovsorson hyn yumshyy dee

Avatar

зочин 2019-06-21 202.126.89.227

Байгуулагдаагүй гэрээ гэгчийн хохирогч нь хэн бэ. Баттулга уу?. Гэрээ байгуулахаар завдаж байсан гэвэл тийм үүрэг чиглэлийг УИХ нь өгсөн байдаг. Буруутан нь Энхсайхан бус УИХ түүний дарга асан ЗИ хорчин болно биз дээ. Харин төмөрзам барих гээд 280 сая доллар зөрцуулаан тэр ажлаа дуусгаагүй, дуусгах ажилд саад тотгор болж хөндлөн хэвтээд байгаа Женко хэний төлөө ажилаад хэнийг хохироогоод байгаагаа бодох ёстой

Avatar

Зочин 2019-06-21 202.9.43.210

Сэтгүүлч нэр зүүсэн хөлсний янхнууд ямар ч элбэг болсон юм бэ дээ. Өмхий санаагаар л юм эрээчээд суух юм.

Avatar

Зочин 2019-06-21 202.179.6.162

ЭРҮҮДЭН ШҮҮДЭГ ЭЛБЭГДОРЖИЙГХЭЗЭЭ ХОРИХ ВЭ? ТОЛГОЙ ДЭЭР ННЬ ЯЛАГДАЖЖ АСГАЖ МОНГОЛЧУУДЫН ӨӨШӨӨГ АВЧ ӨГНӨ ҮҮ

Avatar

Зочин 2019-06-21 194.230.155.179

Zorigiin a*******n g**** bitgii gutsoo

Avatar

Amar 2019-06-21 202.179.25.188

Ингэж байж л албан тушаалтангуудынидэж уудаг амыг хаана шүү дээ.

Avatar

Зочин 2019-06-21 119.40.99.5

Тэр ямарч албан тушаалтан байгаагүй. Чамайг дараа нь барихад чи бас ингээд л дуугарч байгаарай

Avatar

Зочин 2019-06-21 182.160.32.134

Энхсайхан шорнд орох нь зөв.

Avatar

zochin 2019-06-21 64.119.19.230

mongol ulsad khokhirol uchruulakh gesen sanaa ni l gemt khereg shuu dee

Avatar

Зочин 2019-06-21 202.9.42.114

Эх орныхоо эсрэг гэмт үйлдэл завдсан бол шийтгүүлнэ ш дээ. Дараагийнхад нь сургаж болог.

Avatar

а 2019-06-21 66.181.177.39

Дандаа эх орныхоо эсрэг, улсаа хорлож явдаг хүнд л сургамж хэрэгтэй байх даа. Тэрийгээ дээрээ гаргачихаад өс хонзонгийн мөрөөдлийг нь биелүүлж байгаагаа яах вэ

Avatar

Зочин 2019-06-21 203.91.115.40

Энхсайхан тавантолгойн гэрээнд холбогдуулж баривчилж хорисон бол буруу л байна даа. Сонин л юм болоод байна. Энэ хүн өөр юм л байхгүй бол захиалгатай баривчилгаа хэлмэгдүүлэлт байна шүү

Avatar

Зочин 2019-06-21 202.9.42.114

Тэнэгтээрэй. Монголчууд өөрсдөө хийе гэж байгааг битгий шүлсдээд байгаарай. Та нарын гадныханаар хийлгэх үнэнээс хэд дахин доогуур үндэсний мэргэжилтнүүд хийх ажлыг гутааж болохгүй. МАНАН сайт бүү тэнэгт

Avatar

Зочин 2019-06-21 66.181.161.75

chi chin harin hulduuu gar uu da …. odoo boltol hiij chadku bolhooroo l gadniihtai hamtarj hiij baigaa gedgiin oilgdgui … dald urhaig engeed uhchah company baitgui uls hovor shuu …. zugeer l ail ali taldaa ashigtai geree l hiih baisiin bas l bid mundag gej chadahgui hevtej dairaad esvel mongo togrog avaj baigaad l zavaaruulsan

Avatar

Зочин 2019-06-21 182.160.38.14

зөв. шүү. одоо гол гэмт хэрэгтэн элбэгдорж хаана байна? ми.энхболдыг их хурлаас түтгэлзүүл. батүүл с.эрдэнэ нарыг баривчилж шалга.

Avatar

иргзн 2019-06-21 202.179.25.74

Хэрэг Хуучирдаггүй гэдэг Яагаад өнөөдөр Энхсайхан гэдэг Хүнийг асууж шалгаж болохгүй гэж Ор хийгээгүй Хүн амины Гэмт хэрэг дээр Жирийн 2 Иргэнийг барьж хорьж Залхаан цээрлүүлж одоо болтол суллаагүй байхад юу ч дуугараагүй байж Энхсайхан гэдэг Хүнийг Барьж Саатуулсны төлөө Ерөнхийлөгч рүү Дайрч давшилдаг нь бас л өнөө МАНАН Бүлэглэлийнхэний явууллага уу

Avatar

а 2019-06-21 66.181.177.39

эхлээд Женкогоос л асуумаар байгаа юм даа

Avatar

Зочин 2019-06-21 66.181.177.129

Жирийн хоёр иргэн гэнэ үү? Чи битгий х**. Хоёр а******н шүү дээ толгойгоо угаалгасан малаа. Ийм малууд дийлэнх болоод тархий угаалгаад байхаар поп ууд оодроод байгаа юм

Avatar

ч 2019-06-21 202.55.188.38

Шалгаж болно гэхдээ хууль журмын дагуу л ажиллах хэрэгтэй гээд байгаа юм шиг байна

Avatar

монгол иргэн 2019-06-21 202.131.236.170

Ардчилалын гэх он жилүүдэд хамгийн сайн төрийн түшээ, буурь суусан хашир чоно мөнөөс мөн. Ийм хүмүүсийн мэдлэг, чадвар, туршлагыг МОНГОЛ улсын төр ашиглах ёстой.

Avatar

зочин 2019-06-21 202.9.42.164

Өөрөөсөө илүү мэдлэг, боловсрол, чадалтайнуудыг үгүй хийхийг хүссэн хүний ажил байнаа

Avatar

Зочин 2019-06-21 139.5.218.233

Иймэрхүү улс орноо гэх сэтгэлгүй нөхдүүдээс болж хүн өөрийгөө хүртэл шатаахад хүрсэн. Шууд бус байдлаар улс орон, хүвь хүмүүс их хохирсоон.

Avatar

Зочин 2019-06-21 202.9.42.147

Урт хутгатын захиалгаар шоронд хийж байгаа юм уу.

Avatar

МЭДЛЭГ ЧАДВАРТАЙГАА НАМНААД БАЙВАЛ ЭНЭ УЛСЫГ ХЭН ХӨГЖҮҮЛЭХ ВЭ?! ЖЮДОЧИД УУ? ХУЛГАЙЧИД УУ? ДУУЧИД УУ? 2019-06-21 175.38.211.239

ЖОНКУУГИЙН ТӨМӨР ЗАМЫН ЛУЙВАРИЙГ НЬ ИЛЧИЛЖ, ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛСЭН ТУЛ ЗИКАГИЙН БЭЛТЭРГЭН ЗУУЛТАНД ОРЧИХСОН ЮМ БОЛОВ УУ! ХУЛГАЙЧ НАР Ч ЭНЭ УЛСЫГ ЖИНХЭНЭ САМАРЧ ӨГЧ БАЙНА ДӨӨ…

Avatar

Zochin 2019-06-21 64.119.19.251

Bolioochee Enhsaihaniig sulal muu orkuudaa

Avatar

Зочин 2019-06-21 73.92.12.67

Шарваартай хашааны банхар мэдлэгтэй боловсролтой боловсон хучнуудээс еерийн хэт мэдлэггуй боловсролгуй ечуухэн хувь заяаныхаа дамшиглалын ес хонзонг авч байна. Yнэн ялж энэ хоерын байрлал солигдох уе удахгуй ирнээ

Avatar

qwert 2019-06-21 45.51.187.42

daranguilagch nar ingej l ehelsen baidag

Avatar

Зочин 2019-06-21 202.126.89.60

МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМЫН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙГАА ОРГОСОН2 НӨХРИЙГ ОЛЖ ШАЛГААЧЭЭ ХУЛГАЙ ХИЙГЭЭНҮЙ БОЛ ОРГОХУУ ОРГОДОЛУУДАА ОЛЖ ИРЖ ЧАДХГҮЙ БАЙЖ

Avatar

Зочин 2019-06-21 202.179.25.35

ЗАВДСЫМ БИЗ ДЭЭ…

Avatar

Зочин 2019-06-21 178.196.87.18

Hoshnogo Hurelsuh, Haltmaagiin Horolmaa 2 mongoliin seheetenuudiig homorgolon ustgaj baigaa shuu.

Avatar

Лорд 2019-06-21 66.181.184.231

Хүнийг үндэслэлгүй барьж хорихоо болиочээ Баттулгаа!!!Өөрийгөө загалмайлсан эцэг гэж боддог юм бол наад бодлоо авч хаяач.Чи хаана ч хүрэхгүй.Жинхэнэ Донууд арай ч ингэж тэнэгтэхгүй байх.Тэгэх гэж байсан ингэх гэж байсан байж магадгүй гэж нотлогдоогүй байхад хэлмэгдүүлэхээ зогсоо!!!!!1937 оныг давтах гээд байгаа юмуу хаашаа юм!!!!Суллаачээ Энхсайхныг!!!Юуны э****з байна биш байна Монгол Улсын хуульд өөр заалт байгаа шүү!!Энхсайхныг суллаачээ!!Мэдрэл амьтныг Ерөнхийлөгч болгожээ Монголчууд

Avatar

Зочин 2019-06-21 66.181.164.135

2015 онд гэрээ байгуулагдсан байсан бол өнөөдөр төмөр замтай , баяжуулах үйлдвэртэй , тэрбум долларын орлоготой сууж байх байлаа. Алдагдсан цаг хугацааг нөхөж үл чадна. Өөрийнх эсрэг дуугарсан болгоныг толгой дараалан хорьж байгаа нь 37 оны хэлмэгдүүлэлтийг санагдуулна.

Avatar

Зочин 2019-06-21 73.92.12.67

Yнэн хэзээд ялна. Женко шоронд, Энхсайхан наранд залрах цаг удахгуй ирнэ

Avatar

Зочин 2019-06-21 66.181.161.58

Ер нь бол , хууль шүүхийг хувийн өшөө хорсолдоо ашигласан анхны хүн нь Элбэгдорж гэж Ховдын ховдог шаар шүүдээ . … Одоо цааш цаашдаа улам л өргөжих биздээ …Үхэр Монголчуудаа … ГОХЬЧНЭЭ !! .. ,, Дараагийн ерөнхийлөгч чинь улам л ХОГЫН ГАР гарнаа …хараарай …

Avatar

Зочин 2019-06-21 182.160.0.253

Эрдэм номтой сайхан эрчүүдээ түүж хэлмэгдүүлэх нь дээ. Төрийн гол толгойнуудад жоом үүрлэчихсэн юм байна.

Avatar

ХУУЛЬЧ 2019-06-21 202.9.42.164

УЛС ТӨРИЙН НАМУУД ХҮЧТЭЙ УДИРДРАГЧ, УХААНТАЙ БОЛОВСРОЛТОЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ,ЕРӨНХИЙ САЙД НАРААСАА ХАРИУГАА АВЧ ИРСЭН ТҮҮХИЙН НЭГ ХЭСЭГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙГАА ХЭРЭГ ,,,, МОНГОЛД УХААНТНУУД НЬ ТӨР ,ЗАСАГ,,,УДИРДАЖ БОЛДОГҮЙ ХӨРӨНГӨЖИЖ МЭНГӨЖСӨН ТАСАРСАН БАЯЧУУДЫН ЦАГ ИРСЭН ХОЙНО ЯАЛТАЙ Ч БИЛЭЭ ,,,??

Avatar

Зочин 2019-06-21 202.126.89.137

БАРИМТТАЙ БОЛ ХОРИХ НЬ ЗӨВ !!! ТӨРД ШУРГАЛСАН ХУЛГАЙЧ , ЛУЙВАРЧИД ХАРААД ОЙЛГОНО БИЗ !!! МОНГОЛЧУУДЫГ ЧАНГА АТГАНД БАЙЛГАХГҮЙ БОЛ ДЭЛХИЙН ХӨРСНӨӨС УДАХГҮЙ АРЧИГДАНА !!!

Avatar

Зочин 2019-06-21 202.131.247.12

Женко тэргүүтэй Төмөр замын хулгайчид хулгайг нь ил гаргасан Энхсайханд хорсож энэ хүнйг баривчилж байна.Хэн хэрэгтэн бэ гэдэг үнэн хэзээд ялна.

Avatar

zochin 2019-06-21 64.119.19.230

z, enkhbold khorigloj saatuulaaguy bol elbegee , ed nar bidnii khurungiig gadaadynkhand ugchikhuud uursduu khuwi khurteed jargakh baysan daa, odoo ter ebiig barikh kheregtey

Avatar

зочин 2019-06-21 66.181.161.96

лалрын х***а энхсайхныг шоронд хий

Avatar

Зочин 2019-06-21 202.179.26.211

Оркууд сэхээтнүүдээ барьж хориод эхэллээ.

Avatar

Зочин 2019-06-21 122.201.26.206

Бариад хориод яргалаад бай?! Яах гэж эрдэм боловсролтой шудрага төрсийн?! Хохь нь?!…

Avatar

Иргэн 2019-06-21 122.201.26.206

Бариад хориод яргалаад бай?! Яах гэж эрдэм боловсролтой шудрага төрсийн?! Хохь нь?!…

Avatar

Зочин 2019-06-21 202.21.100.210

Шударга бусын хонгил холын гэрлээ асаалаа. М.Энхсайханд ерөнхий сайд агсанд итгэж байна

Avatar

Дорж 2019-06-21 64.119.25.109

МАН-ын ярганы машин шинэ хонгил ажиллаж эхэллээ.Энэ бол хуульт ёст төрийн ажил бишээ.Хүний эрх чөлөөнд бүдээлгээр хандсан ардчиллаас ухарсан том ухралт.Ардчилалын амьд байна уу унтаж байна уу.Одоо сэрэх цаг иржээ.

Avatar

Би 2019-06-21 150.129.143.80

Баттулагаа 17 чингэлэг спиртийн хажууд ЮУ вэ ЧИНИЙ тодорхойлолтыг бариад ерөнхийлөгчид барьж байсан ШҮҮ наад ХҮН чинь та бол хамбын л дэлхийн аварга ш дээ

Avatar

Зочин 2019-06-21 202.55.188.39

Шинэ хонгил алхаад марш

Avatar

pacificharborelectrical@yahoo.com 2019-06-21 174.210.8.104

BATULGIIN TENEGUUD ZOGS , DALD OP

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж