В.Путин: Би түүнийг хэзээ ч мартахгүй, одоо ч ичиж байна | News.MN

В.Путин: Би түүнийг хэзээ ч мартахгүй, одоо ч ичиж байна

В.Путин: Би түүнийг хэзээ ч мартахгүй, одоо ч ичиж байна

В.Путин: Би түүнийг хэзээ ч мартахгүй, одоо ч ичиж байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зургадугаар сарын 20-ны пүрэв гаригт 17 дахь удаагаа иргэдийнхээ асуултад шууд хариуллаа. Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Владимир Путинтэй шууд холбогдох шугам” шууд нэвтрүүлэг пүрэв гаригт Москвагийн цагаар 12.00 цагт эхэлж, хойд хөршийн Төрийн тэргүүн дөрвөн цаг 10 минутын турш нийт 80 гаруй асуултад хариулж, иргэдтэйгээ шууд холбогдон ярилцав. Энэхүү нэвтрүүлгийг "Первый", "Россия-1", "Россия 24", НТВ, ОРТ, "Маяк" радио станц, "Вести FM", Радио России" шууд дамжуулсан байна.

Энэ удаагийн шууд ярилцлага нь Ерөнхийлөгч Путины нэр хүнд огцом унаж буйн эсрэг зохион байгуулагджээ. Өнгөрсөн жил Путины оролцсон шууд нэвтрүүлэг сүүлийн зургаан жилийн хугацаан дахь телевизийн хамгийн бага хандалттай нэвтрүүлгээр нэрлэгдсэн байна. Энэ жилийн хувьд Путинд 1. 5 сая гаруй хүн хандаж, 400 мянга гаруй мессэж илгээжээ.

Тэрбээр барууны хоригтой холбоотой асуултад хариулахдаа “Хоригоос үүдэн ОХУ 2014 оноос хойш 50 тэрбум ам.доллар, Евросоюз 240 тэрбум ам.доллар, АНУ 17 тэрбум ам.доллар, Япон 27 тэрбум ам.доллар алдсан” гэж тодотгожээ. Путин “Баруунтай эвлэрнэ гэж юу гэсэн үг вэ? Бид хэнтэй ч муудаалцаагүй. Муудалцах хүсэл алга. Эвлэрэх тухай яриа гараагүй. Гаднаас ямар нэг дохио ирж болох л юм, гэхдээ эрс өөрчлөлт гарахгүй” гэсэн байна.

Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай олон улсын аюулгүй байдал болон хоёр талын харилцааны асуудлаар хэлэлцээ хийх боломжтой гэж үзэж буй аж. Тэрбээр Оросын эсрэг тавьсан АНУ-ын хоригийг алдаа гэж хэлээд, америкчууд үүнийгээ засч залруулах болно гэжээ. Путин Трамптай хийсэн уулзалтынхаа талаар хэлэхдээ “Яриа хэлэлцээ хийх шаардлагатай. Мэдээж Америкийн тал хэлэлцээр хийх сонирхлоо илэрхийлвэл бид ч мөн түншийхээ адил ийм хэлэлцээрт бэлэн. Тэнд юу болж байгааг бид харж байна. Ерөнхийлөгч нь ямар нэг алхам хийхийг хүссэн ч эрх баригчид нь үйл ажиллагаатай холбоотой маш олон хязгаарлалт тавьдаг.  Тэр тусмаа, өнөөгийн төрийн тэргүүн дахин сонгогдохоор сонгуулийн кампанит ажлаа эхлүүлсэн тул энэ ажлынхаа шаардлагад нийцэж харагдах ёстой. Тиймээс бидний харилцаа бүх талаар амар болохгүй гэж бодож байна” гэжээ.

Путин Украины шинэ Ерөнхийлөгч Владимир Зеленскийг маш авьяастай хүн хэмээн хэлээд, “2000-аад онд болов уу, Москвад КВН-д тоглож байсныг нь санах юм. Маш чадварлаг тоглож байсан, үнэхээр инээдтэй байсан. Одоо бол инээдтэй биш. Энэ бол хошин шог биш, эмгэнэл. Тэр одоо өндөр албан тушаалд очсон учраас асуудлуудыг шийдэх хэрэгтэй. Тэр сонгуулийн кампанит ажлынхаа үеэр энэ талаар ярьж, мөрийн хөтөлбөрийнхөө цөм болгож байсан. Мөн хэт даврагчидтай хэлэлцээр хийхгүй гэж мэдэгдэж байсан. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ? Сөргөлдөгч талууд хэлэлцээр хийхгүйгээр шийдэгдсэн нэг ч сөргөлдөөн орчин үеийн түүхэнд байхгүй.

Украины зэвсэгт хүчин гал нээх нь ихэссэн. Зеленский сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр буудалцаан зогсоно, бүслэлт ч байхгүй болно гэж хэлж байсан. Гэтэл юу ч хийсэнгүй. Бүслэлт улам л хүчирхэгжиж байна. Түрүүлж алхам хийх нь маш энгийн зүйл шүү дээ. Украины удирдлага улс төрийн хүсэл зориг гаргах хэрэгтэй байгаа юм” хэмээн хэлжээ.

Путин “Нью-Йорк таймс” сонинд АНУ Оросын эрчим хүчний сүлжээ рүү цахим халдлага хийсэн гэх нийтлэл гарсан тухай сонссоноо хэлээд, “Энэ нийтлэлийг гаргасан хүмүүсийг Трамп урвагчид гэж нэрлэснийг олж харсан. Гэхдээ Трампын энэ үгийг хэрхэн ойлговол зохих вэ? “Нью-Йорк таймс” бодит мэдээлэл цацав уу? Ямартай ч бид үүнд хариу өгөх ёстой.

Бид Амеркийн түншүүддээ цахим орон зай дахь дүрэм боловсруулах талаар олон удаа санал тавьсан ч хариулт аваагүй. Эрчим хүчний салбар зэрэг нэн чухал дэд бүтцийн салбараа бид анхаарч, аливаа цахим халдлага, сөрөг нөлөөнөөс хэрхэн хамгаалж, аюулгүй байлгах талаар бодох ёстой. Бид зөвхөн бодоод зогсохгүй хийж байна” хэмээн хариулжээ.

Путин “Миний санаж байгаагаар, сэтгэлзүйчид “Залхуурал бол бие организм нь амрахыг хүсч байгаагаас үүдэлтэй, хүний хэвийн байдал гэж хэлдэг. Амрах ёстой. Гэхдээ залхууралтай ажил хийж л тэмцэхгүй бол өөр арга байхгүй” хэмээн хэлсэн байна.

Харин тэрбээр Оросын зэвсэглэлийн талаар “Орос улс бол батлан хамгалахын зардлаа танаж байгаа агуу цэргийн гүрэн. Бид батлан хамгаалах салбартаа ихгүй зардал гаргаж байгаа ч цөмийн тэгш байдлыг хангаж байгаа төдийгүй хоёр гурван алхмаар өмнө нь явна. Дэлхийн аль ч оронд ийм орчин үеийн зэвсэг байхгүй. Энэ бол бидэнд улс орноороо бахархах сэдэл төрүүлэх юм” гэж ярьжээ.

Оросын нэгэн иргэн Путинээс ямар нэг байдлаас болж ичиж, санаа зовж явдаг асуудал бий юу хэмээн асуусан байна. Хойд хөршийн төрийн тэргүүн 2000 оны эхэн үед болсон явдлын улмаас өнөөдрийг хүртэл ичиж явдгаа өгүүлжээ. Тэрбээр "Одоо энэ талаар ярихад хэцүү байгаа ч гэсэн хүлээн зөвшөөрөхгүй байх аргагүй" гэжээ. Түүний хэлснээр, намар цагт бүс нутгуудад ажиллаад, буцах замд нь нэгэн хижээл насны эмэгтэй таарч, юу ч хэлэлгүй өмнө нь өвдөг сөгдөн суусан байна. ОХУ-ын удирдагчийн хэлснээр, эмэгтэй түүнд нэгэн бичвэр атгуулсан бөгөөд Путин заавал анхаарч уншихаа амлажээ. Харамсалтай нь, Путин тэрхүү бичвэрийг туслахууддаа өгсөн ч тэд түүнийг гээжээ.

"Би үүнийг хэзээ ч мартахгүй. Надад одоо ч ичгэвтэртэй байдаг. "Би түүнд юун тухай бичсэн байсныг бараг л гадарлаж байна. Тийм олон бичвэр уншиж байсан. Магадгүй тус бичвэр шоронд орсон хүүдээ туслахыг хүссэн, энэ чиглэлийн хүсэлт байсан болов уу. Гэхдээ асуудлын гол нь үүнд биш, хамгийн гол нь тэр эмэгтэйн бичвэрийг гээсэнд л байгаа юм" хэмээн хэлжээ.

Шууд ярилцлагын үеэр Путин хэдэнтээ хошигнож, хэд хэдэн онигоо ярьсан байна. Ярилцлагын төгсгөлд Путинээс түүнийг “Харь гаригийн хүн биш биз?” гэж асуужээ. Путин инээн, хөтлөгч “Яг үнэнээр нь хэлнэ шүү” гэж наргижээ. Путин хариулахдаа “Үгүй дээ. Миний төрөл төрөгсөд, ойр дотныхон гэсэн гэрчүүд, мөн нотлох баримтууд ч бий. Миний хүүхдүүд ч мөн гэрчилнэ” гэсэн байна.

Дашрамд дурдахад, Кремлийн төлөөлөгч энэ удаа оросуудын хувьд Путинтэй шууд холбогдож, сонирхсон асуултдаа хариулт авах сонирхол их байсан талаар мэдээлсэн билээ. 2001 оны арванхоёрдугаар сард болсон анхны шууд нэвтрүүлэгт 400 мянган асуулт ирж байсан бол 2002-2005 онд 1.1-1.5 сая, 2006 онд 2 сая 334 мянган асуулт ирүүлжээ. Дараагийн дээд амжилтыг 2007 онд тогтоосон бөгөөд Путинд 2.5 сая хүн хандсан байна.

2013 оны нэвтрүүлэгт 3 сая асуулт, 2015 онд 3.25 сая асуулт тус тус ирүүлжээ. Сүүлийн гурван жил асуултын тоо 2.5-2.8 саяын хооронд хэлбэлзэж байсан бол энэ удаагийн нэвтрүүлэгт зургадугаар сарын 19-ний байдлаар 1 сая 315 мянга 763 асуулт ирсэн талаар "Россия-24" суваг мэдээлсэн билээ.

Эх сурвалж: TASS, BBC

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-21 203.91.115.39

Путин бол аугаа хүн. Болдог бол Монголд авч ирээд ерөнхийлөгчөөр тавьчихмаар л байна

Avatar

ХАХА 2019-06-21 66.181.188.124

БАС Л ТОМ ЖҮЖИГЧИН ШҮҮ

Avatar

Монгол хүн. 2019-06-21 103.10.21.45

Энэ муу пу тин хужаагын хармаанд орсон я***н болчоод бас ичихгүй бурнаа. Настай эмэгтэйн өмнө сөхөрсөн ч гэх шиг үлгэр яриад байгаа юм уу хаашаа юм. Хайран сайхан Орос орныг дэлхийд шившиг болгочоод одоо баахан бураад Зеленский мундаг ч гэх шиг … Энэ муу эргүү төлөг Пу галзуурчэээ.

Avatar

Зочин 2019-06-21 202.131.236.122

Ганцаараа л шийдэхийг хүсдэг, ганцаараа 140 сая хүнийг удирдах үүрэгтэй хүн гэж боддог хүн бол удирдагч биш. Тэр бол дарангуйлагч. Түүн шиг чадалтай, боломжтой нэг ч Орос хүн сүүлийн 10 жил гарсангүй гэж үү? эсвэл гаргасангүй юу?

Avatar

1 2019-06-21 59.153.115.233

Великый император

Avatar

ХАХА 2019-06-21 66.181.188.124

БАС Л ТОМ ЖҮЖИГЧИН ШҮҮ ХАХХАХАХА

Avatar

Зочин 2019-06-21 103.229.176.130

Би Орос улсын иргэн байсансан бол, чадалтай хүчирхэг удирдагчтайдаа бахархах байлаа, харамсалтай нь Путин Монгол улсын ерөнхийлөгч биш юм даа.

Avatar

> 2019-06-21 49.0.212.220

Одоо ч Путин моодноос гарч эхэлсэн нь үнэн, хаа газар цаг цагаараа байхгүй, улс орны тэргүүнээр 40 жил суудаг хуучны тийм эрин үе одоо үгүй болсон шүү дээ

Avatar

Зочин 2019-06-21 66.181.179.218

Zalit shar

Avatar

Зочин 2019-06-21 66.181.161.80

Пүтин сайн удирдагч. Манай Чингис ч бас сайн удирдагч. Улс орны ард түмнүүд сайн сайхан болоход сайн удирдагчид хэрэгтэй. Сайн зүйлсийг олж хардаггүй усан мэлмийтэй улс аль ч цаг үед байсаар ирсэн.

Avatar

Байдаг л нэг дарангуйлагч 2019-06-21 78.69.246.210

Путин хувь хүнийхээ хувьд хэн ч байж болно. Ямар ч байсан 20-иод жил ийм албан тушаал дээр сууна гэдэг бол дарангуйлагчийн шинж. Тэгээд ч оросууд ямар ард түмэн болохйыг харуулж байгаа юм. Оросууд хэзээ ч соёл иргэншилт ертөнцөд багтахгүй байх аа.

Avatar

МОНГОЛ 2019-06-21 150.129.140.194

МӨНХИЙН ХӨРШ МОНГОЛ УЛСЫГ Л МУШИЙЖ БАЙГААД УЦС БАРИУЛАХГҮЙ , НАРИЙН ТӨМӨР ТАВИУЛАХГҮЙ ДАРАМТЛААД БӨГСӨН ДЭЭР НЬ БҮЛЭЭН ЖИН ТАВИАД МОНГОЛЫН ӨЧҮҮХЭН ЭКСПОРТОД ХИЛ ГААЛИЙН ӨНДӨР ТАТВАР ТАВИАД УЛСТӨРЧДИЙГ ХООРОНД НЬ АЛАЛЦУУЛЖ АРД ИРГЭДИЙГ НЬ ХАГАРАЛДУУЛААД ГУРАВДАГЧ ХӨРШ ГЭГДЭХ УЛС ОРНУУДААС НЬ ХӨНДИЙРҮҮЛЭХ БОДЛОГЫГ СҮҮЛИЙН ҮЕД УЛАМ ЭРЧИМТЭЙ БАРИХ БОЛСОН ХӨГШИН ҮНЭГ !!!

Avatar

hurliizuudiin sanaa daa.. 2019-06-21 202.131.225.197

usan stans barihaar uls hogjdog yum uu uu tenegee.. mongol ulsiig tusgaar uls bolgoson orosiin ard tvmenii achaar l bid tusgaar togtnoj chadsaniig martaj bolohgui ch dee… getel svvliin ved ardchilsan geh vzelt hurliizuud orosiig muulij hujaag magtaj amerikiig shvtej solioroh boljee..bvh zvils ni busadiin orosiin buruu geed l oorsdoo bid yaj uls oronoo hulgailj tonoj deeredej bgaa bilee dee..hen vvnd buruutai gej orosuud uu esbel ardchilsan vzelt hulgailch nar uu..

Avatar

Зочин 2019-06-21 202.131.236.122

Орос тороол чи яндекс дээрээ галзуур. Энд Монголчууд ярьж байна.

Avatar

Зочин 2019-06-21 103.26.194.65

ПУТИН БУРХАН БАЙСАН Ч ЗАЛХАХААР ХУГАЦАА Л ДАА 17 ЖИЛ . ЕВРОП СТАНДАРТ РУУ ЗҮТЭГСЭН БОЛ ОРОС. ОДООГООС ХАМААГҮЙ ИЛҮҮ БАЙХ БХЙСАН ЮМ .ГЭТЭЛ ОДОО ХЯТАД ЧИХЭР ГОРЬДСОН 90-Д ОНЫ МОНГОЛ ШИГ ОРОС БОЛЖ ДЭЭ.

Avatar

Зочин 2019-06-21 27.123.213.62

Орост нэг хүн удаан төр барихаар дарангуйлагч болдог. Бусад улсад /герман, израйль гэх мэт/ улсад удаан жил төр барихад сайн улс төрч болдог сонин сэтгэхүйтэй хүмүүсээр дүүрсэн хорвоо шүү.

Avatar

unshigch 2019-06-21 202.179.25.68

4 tsag garan ajlaa asuudalgui hiij baina, eruul chiireg ba. mundag ba

Avatar

хахаа 2019-06-21 202.21.108.198

ш****г хулгайч энэ Путин дарга. оросууд үзхээ больсон бнлэ

Avatar

иргзн 2019-06-21 202.179.25.74

жинхэнэ Удирдагч Эх оронч Үзэлтэй Агуу Орос орныхоо төлөө АНУ тэргүүттэй Европын холбоо НАТО-ын Эсрэг ганц Сөрж зогсож чадаж байгаа Мундаг Эрхэм манай Дарга нар тэгэхэд Ашиг хонжоо харж Эх орноосоо Урваж Хулгай Луйвар хийгээд Тэрбумтан болчихоод байна шүү дээ

Avatar

ахха 2019-06-21 202.21.108.198

нэ хүний ачаар Орос ихэнх улстай худалдаа эдийн засгийн хоригт орцон гой гой

Avatar

А 2019-06-21 202.126.89.221

Ард түмнийх нь амьдрал муудаад, шатахууны үнэ өсөад, бусад орнын булаан эзлээд

Avatar

Иргэн зүүлт 2019-06-21 106.254.162.123

Навальный гэнэ үү, тэр хэн юм бэ, гадны санхүүгийн дэмжлэгтэйгээр Оросод үймээн зохион байгуулдаг нөхөр, өөрөө тансаглаад л, Путиныг муу болгохыг хүссэн гадны гар хөл, тэр хэн ч биш, Оросод одоогийн удирдлагаа шүүмжилдэг шударга гарууд байж л байна, гэхдээ Навальный шиг гаднаас мөнгө санхүүгийн дэмжлэг авдаггүй нөхдүүд

Avatar

Зочин 2019-06-21 66.181.176.64

https://www.youtube.com/watch?v=U22ZqqUNKaA&t=297s Энэ хаягаар cope paste хийж ороод үз Ард түмнээ хуурч тусалдаг Путиний жүжигчид

Avatar

ЧД иргэн 2019-06-21 202.126.89.231

Манайхан өөрөөсөө ахадсан асуудлаар гөө мөн ч их чалчих юмдаа. Ёстой бяруу болоогүй байж бухын явдлаар баана гэдэг байх. Том гүрнүүдийн бодлого, үйл амжллагааг анхааралтай ажиглаж, түүнд нь зохицож амьдрах бидний жам. Түүнээс биш худлаа том том юм ярьж, элдэв шүүмж ярих нь их инээдтэй байна.

Avatar

Зочин 2019-06-21 73.92.12.67

Рейтингээ унагах ээлжит шоу, ард тумэн нь ч залхчихсан, гаднын хэвлэлууд ч шоолох енге аястай…. Навальный live- ээр жинхэнэ унэнийг нь хэлж байна лээ

Avatar

Зочин 2019-06-21 27.123.213.62

Навальный гэж хэн вэ. Монголоор бол х*******н э****з үү

Avatar

Зочин 2019-06-21 202.9.42.14

Энэ зальтай өвгөн шүү

Avatar

Зочин 2019-06-21 73.211.207.161

n**** gj! mgl Uls yaaval kugjih vee gd asuuchaagui yum bhda ken neg ni!

Avatar

болдоо 2019-06-21 202.126.89.189

дарангуйлалтай орны шинж юм биш үү …. байсхийгээд л даргаасаа байдал ямар байна гэж харь гаригийн юм шиг асууж байдаг …. ардчилсан оронд бол бүх юм ил тод ойлгомжтой байдаг учир ингэж сүртэй төсвийн мөнгөөр зардал дуулиан гаргах хэрэггүй байдаг л даа ….

Avatar

Зочин 2019-06-21 66.181.161.82

Ардчилсан Монголын Ардчилал хаана бна ???? Хулгайч Ардчилагчид л байгаа биздээ

Avatar

ХАХА 2019-06-21 66.181.188.124

ЧИНИЙ Л БУРУУ Ш ДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж