Л.Пүрэвбаатар: Хауснаас албадан нүүлгэх ажиллагаа болоогүй

Хуучирсан мэдээ: 2019.06.21-нд нийтлэгдсэн

Л.Пүрэвбаатар: Хауснаас албадан нүүлгэх ажиллагаа болоогүй

Л.Пүрэвбаатар: Хауснаас албадан нүүлгэх ажиллагаа болоогүй

Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” /УБТЗ/ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар ажиллаж байсан Л.Пүрэвбаатарыг 1.4 тэрбум төгрөгийн үнэтэй хауснаас нь албадан нүүлгэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрынхан ажиллаж байна гэсэн мэдээлэл өнөөдөр цацагдсан. Энэхүү мэдээллийн мөрөөр бид УБТЗ –ын экс дарга Л.Пүрэвбаатартай холбогдож, тодруулга авлаа.


-Зайсангийн "Цэцээ гүн" цогцолборт байрлах хауснаас танай гэрийнхнийг албадан нүүлгэхээр ШШГЕГ-ынхан өнөөдөр өглөө ажилласан юм уу?

-Үгүй, тийм зүйл болоогүй. УБТЗ нь Монгол, Оросын хамтарсан 50, 50 хувийн өмчлөлтэй хувь нийлүүлсэн нийгэмлэг. УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Оросын талын I орлогч дарга И.В.Милостных “Албадан нүүлгэж болохгүй, энэ чинь соёлгүй үйлдэл. УБТЗ нийгэмлэг нь дарга байсан хүнээ орон байраар хангах үүрэгтэй. Ийм учраас нөгөө байраар хангатал нь одоогийн байрнаас нь нүүлгэхгүй байх ёстой. Шийдвэрээ хойшлуулж өгнө үү” гэдэг хүсэлт тавьсан байгаа юм.

-Нөгөө байр гэдэг нь ямар учиртай юм. Одоогийн энэ хауснаас өөр байраар хангах ёстой гэсэн үг үү. Гэхдээ шүүхийн шийдвэр нь 1.4 тэрбум төгрөгийн үнэтэй хаус нь Л.Пүрэвбаатарынх биш УБТЗ-ын өмч гэсэн шийдвэр гарсан тухай мэдээлэл цацагдсан?

-Шүүхээс “УБТЗ нь Баянгол дүүрэгт харъяалагддаг. Харин таны байр Хан-Уул дүүрэгт байна. Тийм учраас Баянгол дүүрэгт байршилтай байраар хангагдах ёстой” гэсэн агуулгатай шийдвэр гарсан юм. Тэгээд ч ШШГЕГ нь шүүхийн албадан шийдвэр хэрэгжүүлэх бол 100.4-т заасны дагуу албадан нүүлгэх шилжүүлэх өдөр, цагаа урьдчилан мэдэгдэх ёстой. Надад тийм бичиг ирүүлээгүй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж