Lindsay 14 хоног шоронд суухаар боллоо

Хуучирсан мэдээ: 2010.07.21-нд нийтлэгдсэн

Lindsay 14 хоног шоронд суухаар боллоо

Жүжигчин Lindsay Lohan-ы 2007 онд согтуугаар машин жолоодсон хэрэгт нь холбогдуулсан шүүх хурал Лос-Анжелес хотноо болж, шүүх хурлыг даргалсан шүүгч Marsha Revel 23 настай жүжигчин бүсгүйд гурван жилийн тэнсэн харгалзах ял өгөх ялын тогтоол гаргасан ба ялын хугацаанд долоо хоног тутам архи, согтууруулах ундаа болон мансууруулах үйлчилгээтэй эмийн сорил өгч байх шийдвэр гаргасан. Мөн цусан дахь алкоголийн хэмжээг хянах тусгай бугуйвч зүүж, архины эмчилгээнд явахыг үүрэг болгосон билээ. Хэрвээ шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд түүний тэнсэн харгалзах ялыг хүчингүй болгож, шоронд хорих шийдвэр гаргана гэдгээ сануулсан билээ.
Мөн долдугаар сарын 7-нд дахин шүүх хурал хийж, шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлсэн талаар авч жүжигчин Lindsay Lohan-ыг архины албадан эмчилгээнд явуулж, 90 хоног шоронд хорих шийвдэр гаргасан юм.
Харин шүүхийн энэ шийдвэрийн дараа тэрбээр өмгөөлөгчөө ажлаас нь халж, шинэ өмгөөлөгчтэй хамтран ажиллаж эхэлсэн. Түүний энэ шийдвэр зөв байсан бололтой. Шинэ өмгөөлөгч нь сайн ажилласны ачаар дуучин бүсгүй 14-хөн хоногийг шоронд өнгөрүүлэхээр болсон байна.

Н.Наран



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж