Ялаас тэнсэн суллагдсан 24 иргэний санал, хүсэлтийг сонссон байна

Хуучирсан мэдээ: 2019.06.21-нд нийтлэгдсэн

Ялаас тэнсэн суллагдсан 24 иргэний санал, хүсэлтийг сонссон байна

Ялаас тэнсэн суллагдсан 24 иргэний санал, хүсэлтийг сонссон байна

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт албадлагын арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлж байгааг шалгажээ.

Шалгалтын үеэр албадлагын арга хэмжээ авагдсан иргэдийг дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, тэдэнд ажлын чиг баримжаа олгох зорилгоор хамтарсан уулзалт хийсэн байна.

Уулзалтанд хорих ялаас тэнсэн суллагдсан, албадлагын арга хэмжээ авагдсан 24 иргэнийг хамруулж, дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Цагдаагийн хэлтсийн холбогдох албан тушаалтнууд тэдний эрх үүрэг, хязгаарлалт, анхаарах асуудлуудын талаар болон нээлттэй ажлын байрны танилцуулга, мэдээлэл өгчээ.

Мөн харъяа хорооны засаг дарга нартай уулзан санал хүсэлтээ илэрхийлэх боломж олгож, зарим иргэдийг ажлын байраар хангаж, нийгмийн халамж, дэмжлэг үзүүлэхээр болсон байна.

НАЛАЙХ, БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж