Ньюс хөтөч: "Европын худалдааны өдөрлөг-2019" болно

Хуучирсан мэдээ: 2019.06.21-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: "Европын худалдааны өдөрлөг-2019" болно

Ньюс хөтөч: "Европын худалдааны өдөрлөг-2019" болно

09.00

  • “Туушин” зочид буудалд "Европын худалдааны өдөрлөг-2019" болно.
  • МҮХАҮТ-д Монгол-Солонгосын сэтгүүлчдийн чуулган болно.
  • Төрийн ордонд “Монголын уламжлалт анагаахын эрдэм ухааны хөгжлийн гурван цагийн хэлхээс” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
  • НҮБ-ын байранд “ХЭҮК-Иргэний нийгмийн түншлэл” 17 дугаар уулзалт болно.
  • “Улаанбаатар” зочид буудалд Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болно.
  • “Кемпински” зочид буудалд Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ-ын “Их Түмэн голын санаачилга” (Greater Tumen Initiative) төслийн Аялал жуулчлалын удирдах зөвлөлийн 12 дугаар хуралдаан, “Их Түмэн голын бүс нутгийн аялал жуулчлалын брэнд хөгжүүлэлт” семинар болно. Утас: 88054040

10.00

Монголбанкны Д байранд Төлбөрийн системийн шинэчлэл төслийн хүрээнд Төв банкны бүртгэлийг боловсронгуй болгох системийг нэвтрүүлэх ёслол болно.

10.30

СТӨ-нд цэргийн албаны жагсаалын дарга, бага дарга нарын “Дурсамж уулзалт” болно. Утас: 86863998, 70119921

11.00

  • Засгийн газрын III байранд Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын хүн амын 2018 оны ядуурлын түвшинг зарлана.
  • Ардчиллын ордонд Монголын Ардчилсан холбооны Удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ татгалзахыг уриална.
  • Засгийн газрын XI байранд ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 70001286
  • Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд "Улаанбаатар эдийн засгийн форум-2019"-ийн талаар зохион байгуулагч нар  мэдээлнэ. Утас: 325044
  • “Үндэсний мэдээллийн төв”-д “Дэлхийн шинэ журам” хөдөлгөөнөөс УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах талаар мэдээлнэ.
  • Төрийн ордонд УИХ дахь “Баялагтаа эзэн Монгол” лобби бүлгийн гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.00

УДБЭТ-д ахмад уран бүтээлч МУГЖ Д.Пүрэвсүрэнгийн 90 насны ойн хүндэтгэлийн ёслолын талаар зохион байгуулагч нар мэдээлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж