М.Энхсайханыг цагдан хорьжээ

Хуучирсан мэдээ: 2019.06.21-нд нийтлэгдсэн

М.Энхсайханыг цагдан хорьжээ

М.Энхсайханыг цагдан хорьжээ

Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдаар ажиллаж байсан М.Энхсайханыг өчигдөр /2019.06.20/ Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс дуудан, тайлбар мэдүүлэг авсны дараа хорих 461-р ангид саатуулжээ. Түүнийг Тавантолгойн ордыг ашиглах гэрээг байгуулахдаа "Энержи Ресус" ХХК-д давуу эрх олгох гэж байсан гэсэн үндэслэлээр шалгаж байгаа юм. Энэхүү гэрээ байгуулагдаагүй бөгөөд хэрэв байгуулагдсан бол улсад их хэмжээний хохирол учирч болзошгүй байсан гэж үзэж цагдан хорьсон гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.

Мөн түүний хэргийг шалгах явцад "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ нарын гурван хүн гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд гэрчийн мэдүүлэгт үндэслэн ийнхүү байцааж, цагдан хорих шийдвэр гаргасныг эх сурвалжууд мэдээлж байна.

Ш.ОЧ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
17
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж